|

Кофены урлагийг Компьютер “хулгайлав”

Сүүгээ сайн хөөсрүүлж, крем хөвсөн кофе гаргана гэдэг бариста хүний хувьд чухал ажил. Зарим хүний хувьд аягатай кофе руу сүү хийх сүртэй санагдахгүй байж болох ч яг энэ мөчид л тухайн баристагийн уран чадвар харагддаг.
 
Ялангуяа латте урлаг гэдэг тийм ч амаргүй зүйл билээ. Туршлага зузаан, гарын ур дүйтэй нэгэн навч, зүрх зурсан байхыг та бишгүй л харсан байх. Үүгээр зогсохгүй бүр уран зураг хүртэл зурдаг хүмүүс бий.
 
Тэгвэл Ripple Maker гэх гурван хэмжээст хэвлэх технологид суурилсан төхөөрөмж дурын дүрс зурж чадах аж. 8,5 инчийг харьцах нь 10,5 инчийн жижигхэн машин WiFi сүлжээгээр компьютертой холбогдож төрөл бүрийн загваруудыг зурна.
 
Нэг зураг зурахад ердөө 10 орчим секунд зарцуулах учир кофе хөрчихнө гэж санаа зоволтгүй. Төхөөрөмжийн анхны хэрэглэгч нь Герман Луфтханза иргэний агаарын тээвэр болжээ.


Магадгүй тэдний онгоцоор үйлчлүүлэгчид тун удахгүй зөвхөн өөрт нь зориулсан зурвас бүхий латтег уух биз. Ripple Maker төхөөрөмжид зориулсан тусгай аппликейшний тусламжтай хэрэглэгч дурын зураг, текст оруулж болох юм байна.
 
Ирэх есдүгээр сараас 999 ам. долларын үнэтэй худалдаанд гарах төхөөрөмжийг бүтээсэн компанийн захирал Ёсси Мешүлам "Төрөл бүрийн дүрс зурсан латтег хүмүүс нийгмийн сүлжээнд хамгийн их түгээдэг. Тиймээс бид латте урлагийг цоо шинэ түвшинд гаргаж байна” гэжээ.
 
Гэхдээ хэсэг хугацаанд ч гэсэн кофены машин хэрэглэж, сүү хөөсрүүлэн, зураг зурах гэж оролдож байсан хүний хувьд энэ төхөөрөмж тийм ч сонирхолтой санагдахгүй болов уу.

Эх сурвалж: 

1281
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.