|

Ц.Лоохууз гуайн оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" эв эеийг эвдэх үү?

Үзэгч олны таашаалд хамгийн ихээр нийцэж байдаг "Монгол тулгатаны 100 эрхэм" нэвтрүүлэгийн ээлжит нэгэн дугаарын зочин хойморт нам, төрийн зүтгэлтэнээс хэлмэгдлийн хар шуурганд өртөж явсан Цогт-Очирын Лоохууз гуай оролцлоо. Юмжаагийн Цэдэнбал даргатай олон жил хамт ажиллаж, хэлмэгдэж явсан тэрбээр энэ нэвтрүүлэгт жинхэнэ "танхай" яриа өрнүүлэв.  Түүний ярианаас эвгүйцсэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай "Ярих, ярихгүй юм ярилаа" хэмээн бухимдан нэвтрүүлэгийн үеэр хэлж буй нь олны анхаарлыг татав. 

Уран үгтэй яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай Ц.Лоохууз гуайн яриан дундуур нь яагаад байсан бэ?

Үхэхээс бусдыг үзэн өөрийгөө болон гэр бүл, нэр төрөө хамгаалан амьдарсан 90 настаны юу ярих, юуг ярихгүйг зааж хаагаад  байсан байдалыг нь харин нэвтрүүлгийн хамт олон хассангүй,  гаргасанаар уг нэвтрүүлэг сонирхолтой болгосноос гадна ястан, угсаатаны хооронд томоохон маргаан үүсэх магадлалыг нэмэгдүүлж орхисон юм.

Нэг хүнийг хэт мандуулж, нөгөө хүний байдлыг хэт харлуулан тархи угааж байсан соц үеийн амьд гэрч болсон хүний яриа одоогийн бидэнд үнэ цэнэтэй нь мэдээж юм. Өдрөөс өдөрт цөөрч буй он цагийн түүхийн гэрч болсон өвгөдийн сургааль үнэт өв болон үлдэх ч "100 эрхэм" хэмээх хэмээх нэвтрүүлэгт бага зэрэг цензур байх ёстой ч юм шиг.


Холливудын од Стивен Сигал, Монголын улстөрч, бизнесменүүдэд санаанд оромгүй сайхан үгээр магтаад л байсан яруу найрагч маань амьд түүх, амьд үнэн, амьд архив болсон өндер настныг биеийнхээ хөдөлгөөнөөрөө үл тоон тавлангуй асууж, загнаж заах нь нэг зохисгүй. Цогт-Очирын Лоохууз гуай "Худалч, долигнуур, бялдууч, зусарч хүмүүст дургүй" хэмээн өндөр дуугаар хэлж хуруугаараа найрагчийн зүг зангах нь харагдсан.


Ц.Лоохууз гуайн шулуун шударга яриа түүхийн үнэн гэрч болон үлдэх ч "Үндэсний эв нэгдэл" хэмээх зүйлд харшлахаар байсан бөгөөд "Баяд, Дөрвөд"-ийн тухай таагүй яриа нь хэрээс хэтэрсэн юм. Үүнд нь Их найрагч дарах гэж хичээсэн байх. Гэвч нэгэн үеийн болоод өнгөрсөн түүхээс бид сургамж болгон авч үлдэн, эв эеийг улам хичээх нь зүйн хэрэг билээ.

Энэ нэвтрүүлэг нь олон түмний үзэх дуртай сайхан нэвтрүүлэг, гэхдээ сүүлийн үед хэт утгаа алдаж эхэлж байгаа нь энэ бололтой. Өдрөөс өдөрт цөөрч буй он цагийн түүхийн номын сан болсон, хүмүүстэйгээ мэдлэгтэй зохистой асуулт, хариулт бүхий яриаг өрнүүлээсэй гэж нэвтрүүлгийн хамт олноос хүсэх байна.
Цогт-Очирын Лоохууз гуай энэ удаагийн дугаарыг үзэгч та бүхэн өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэнэ биз ээ.

 

 

 

 


2383
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.