|

“Эл Чапо” шоронгоос оргож буй бичлэг

Энэ долоо хоногт Синалоа бүлгийн тэргүүлэгч, Мексикийн хамгийн зартай хар тамхины наймаачин Эл Чапо өндөр хамгаалалт бүхий шоронгоос оргож дэлхий нийтийн анхаарлыг татлаа.

Баригдсан ч тэр дахиад л оргож, дуртай ресторандаа хоол идэх л болно.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард баривчлагдсан тэрээр бүтэн 13 жил эрх баригчдаас зугтаж  Синалоа, Дуранго, Чивава хотуудад орогнож явсан аж. Хэдийгээр эрх баригчид ялангуяа АНУ-ын шүдний өвчин болсон ч Синалоа хотоос гаралтай түүнд ард иргэд ухаангүй хайртай.

Ямар ч улс төрчид өгч чадаагүй орон байр, баталгаатай ажлын байраар хангаж байсан учраас хотын иргэдийн хувьд Эл Чапо нэг үгээр "Шилийн сайн эр” байжээ. Тэрчлэн Мексикийн хар тамхины наймаачдын дунд тархсан хэллэг ёсоор "Арван жил муу амьдрахаар нэг жил сайхан амьдар” гэдэг үгийг жинхэнэ мөрдлөг болгодог байсан нэгэн юм.

 

 

 

Эл Чапо эрх баригчдаас нуугдаж, олны дунд харагдах нь том эрсэл байсан ч гэсэн өөрийн дуртай ресторандаа оройн цагаар очиж хоол идэхээс буцаж байсангүй. Тэрээр ресторанд буутай хамгаалагчдынхаа хамт орж ирэх бөгөөд хамгаалагчид зочдод бүдүүлэг зан гаргахгүй ч гар утсаа өгөхийг шаардана.

Ингээд утсаа хураалгасан хүмүүс Эл Чапог явах хүртэл тэндээс гарах эрхгүй. Харин дуртай хоолоо идсэн Эл Чапо гарахынхаа өмнө хүмүүст гар утсыг нь буцааж өгөөд, тэнд байгаа бүх хүний тооцоог хийчхээд үдшийг сайхан өнгөрүүлэхийг хүсэн гарч оддог аж.

Энэ явдал байнга давтагдана. Анх 2001 онд шоронгоос оргож "Нийгмийн тэргүүлэгч дайсан” гэж Америкчуудын тодорхойлсон Эл Чапо дахиад л шоронгоос орголоо. Өдгөө 60 хүрч буй эсвэл 58 хүрч байгаа Эл Чапо одоо дахиад баригдахгүй биз. Баригдсан ч тэр дахиад л оргож, дуртай ресторандаа хоол идэх л болно.

Эх сурвалж: 

1640
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.