|

100 доллартай очоод хувь тавилангаа өөрчилсөн бүсгүй

Энэхүү постыг нилээд эртнээс бичиж оруулахаар төлөвлөж байсан ч доор линкийг нь оруулж буй видео албан ёсоор You Tube-д тавигдахыг хүлээж 2 сар гаруй хойшлуулж өнөөдөр ийнхүү бичиж байна. Энэхүү мэдээнд хөдөө аймгийн (Баянхонгор аймаг) охин Г.Батшүр АНУ-д анх $100 доллартай буугаад $170000 долларын боловсрол эзэмшихдээ АНУ-ын шилдэг сургуулиудын нэг Cornell College-д 100 хувийн тэтгэлэгээр Олон улсын харилцааны чиглэлээр Бакалавр, мөн Дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д бичигддэг Johns Hopkins University-д Олон улсын эдийн засгийн Магистрийн зэргийг 100 хувийн тэтгэлэгтэй амжилттай суралцсан түүхийг нь доорх оруулж буй түүний TEDxYouth@Ulaanbaatar-д тавигдсан 16 минутын илтгэлээс нь сонирхоорой. Сургуулиа төгсөөд Washington, D.C.-д байрлах Дэлхийн Банк (World Bank)-нд Олон улсын эдийн засагч, зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо буцаж ажиллаж байгаа юм.

Түүний сургуулиа төгсөөд шууд Монгол руугаа буцалгүй эндээ үлдэж хэсэг хугацаанд ажиллах болсон шалтгаан нь тун анхаарал татахаар, төгсөх курсын оюутан байхдаа дадлагаа Монголдоо очиж хийж л дээ, энэ үе бол Монголын төр системийн хувьд гажуудаж эхэлсэн үе байсан юм, төрийн байгууллагуудын ажил явагдахдаа дандаа танил талдаа үйлчилдэг, эсвэл мөнгөөр бүхнийг зохицуулдаг өөрөөр хэлбэл авилгалаар төрийн ажил явдаг тийм систем бий болчихсон, ажилдаа үнэн сэтгэлээсээ хандах хандлага суларсан өөрөөр хэлбэл шударга нэгэн шударгаар төрд ажиллахад хүндрэлтэй тийм системийн гажуудал нүүрлэсэн байж, тэгээд ч төрийнхний, төсвийнхний цалин гэж хамгийн бага яаж ч хичээж шударга ажиллаад цалингаа хурааж хуримтлуулах нь боломж бага байлаа (одоо ч тийм байгаа байх). Ингээд дадлагаа дуусаж байх тэр үедээ гэнэт бодож л дээ, хэрэв жишээ нь би төрд ажиллах байхад ажлаа бүтээх гэсэн хэн нэгэн асуудлыг мөнгөөр шийдэх гэвэл би яах билээ, өөрийн ухамсраар авилгалаас татгалзаж чадна, гэвч ажлаа бүтээх гэсэн хэн нэгэн тендер, төсөлд шалгарах гэсэн хэн нэгэн насаараа хөдөлмөрлөөд авч дийлэхгүй орон сууцыг нь аав ээжид маань аваад өгчихөөд одоо ажлыг маань бүтээгээд өг гэвэл би өөрөөс шалтгаалахгүй тэр асуудалд орооцолдох боломжтой болох юм байна, тийм учраас өөрийн гэсэн тодорхой хөрөнгөтэй болтлоо АНУ-д ажиллахаар шийдэж сургуулиа төгсөөд оюутан байхдаа мөрөөдөж байсан ажиллах байгууллага болох Дэлхийн банкинд ажилд орж чадсан байна. Үүнд нь төгссөн сургуулийнх нь төгсөгчдийн нетфоркин ч их нөлөөлж. Ер нь АНУ-ын Их сургуулиуд төгсөгчдөө ажлын байранд зуучлах тал дээр хамгийн их анхаарал хандуулдаг нь ажиглагддаг, үүндээ өөрсдийн төгсөгчдийн нетфоркинг их сайн ашигладаг, төгсөгч оюутнуудынхаа емэйлд төгссөн чиглэлээс нь хамаарч ажлын заруудыг илгээж, мөн ямар нэг ажлын танилцуулга сургууль дээр зохиогдох болоход мөн емэйлээр зарыг түгээдэг. Ингээд Дэлхийн банкинд ажиллаад нилээд хэдэн жил болсны дараа ээлжит судалгааны ажлаар Монголруу ирж Oyu Tolgoi LLC / Оюу Толгой ХХК-д судалгаа хийж байх үед нь ОюуТолгойн удирдлагууд түүнд хамтарч ажиллах санал тавьж Батшүр ч эх орондоо ирж ажиллах төлөвлөгөөтэй байсан тул саналыг хүлээн авч энэ тухайгаа Дэлхийн банкныханд дуулгаж ажлаа өгөх болж буйгаа хэлэхэд хэлтсийн дарга нь: Бид сайн ажилтнаа үдэж буйдаа дотроо дуртай биш байгаа ч эх орондоо ажиллахаар гаргаж буй шийдвэрийг нь дэмжиж байна, чамайг нутагтаа очоод амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна, гэвч буцаад ирэх болоход бид чамайг ямарч үед хүлээж авахад бэлэн гэж байсан нь ямаршуухан хэмжээнд үнэлэгдэж ажиллаж байсныг нь илтгэх юм. Монголдоо очоод ажилласан Оюутолгой төслөөс тун удалгүй гарсан юм билээ, гарах болсон шалтгаан нь тун сонирхолтой. Манайхан гадны байгууллагад гадны хүний удирдлага доор ажиллахаараа улсын эрх ашиг, ажилчдын эрх ашиг гэж асуудалд хандахаасаа илүү гайгүй цалин авч буй дээрээ дуугүй л гадныхны үгийг дагадаг юм шиг байгаан, мөн тэгээд өөрийнх нь удирдлагад өөрөөс нь илүү мэдлэгтэй туршлагатай хэн нэгэн ажиллаад өөрөөс нь илүү асуудлыг хараад хэлээд шийдэх гэхээр дургүй байдаг тал Оюутолгой дээр ажиглагддаг, миний нэг таньдаг ах АНУ-аас Монголдоо очоод байхдаа мөн Оюутолгойд ажилласан ч хариуцаж байсан хэлтсийн Монгол даргатайгаа таарахгүй ажлаа өгч байсан л даа. Одоо Г.Батшүр өөрийн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалт болон, бизнес зөвлөгөө үзүүлэгч Sustainable Development Consulting LLC-ын захирлаар ажиллаж байгаа ба мөн дэлхийн банкиндаа ч гэрээгээр давхар ажиллаж байгаа. Нөхөр нь мөн АНУ-ын Бостон хотод санхүүгийн чиглэлээр түрүү жил Магистраа хамгаалсан. Г.Батшүр өөрийн амжилтандаа барддаггүй, өөрийгөө дөвийлгэж энд тэнд сурталчилж явдаггүй, энэ нь ч доорх нэг тохиолдлоос харагдах байх, тэр нь Galbadrakh Gombosuren нийтлэлчийн АНУ-д амжилттай сайн яваа Монголчуудын тухай "Mongolians in America | Монголчууд Америкт” номондоо оруулах санал тавьж байхад нь нэрэлхээд номонд ороогүй гэдэг. Хүн өөртөө зорилго тавиад түүндээ хүрэх гэж хичээхэд боломжгүй зүйл гэж байдаггүй тухай маш том бодитой жишээ бол Г.Батшүр юм, асуудалд зарчимч шударга ханддаг, тэр зандаа үнэнч боловсрол, ажлын туршлага өндөртэй ийм залуусыг Монголын төр head hunting хийж төрийн чухал салбаруудад ажиллуулбал хамгийн зөв шийдэл тэр юм, тэрнээс намчин залуус бол биш билээ. Олигтойхон улс төрчидтэй байсан бол сайн сайн залуусыг заавал намын гишүүн болгож үзэл бодлыг нь хязгаарлалгүй дэмжээд тэтгээд гадагшаа сургуульд явуулдаг байвал хамгийн зөв шийдэл байх байлаа, одоо ч гэхдээ цаг өөр болж нийгмийн сэтгэл зүй ч өөрчлөгдөж байна даа.

 

1129
  • Шоглуул эсвэл дайл богино хэмжээний хүүхэлдэй Үзсэн   2290 2014-11-04
  • Эмоци - Эрчүүдийг уучил /Шинэ хошин шог 2014/ Үзсэн   1421 2015-01-20
  • Мундаг бяцхан сагсчин Үзсэн   2111 2014-08-26
  • NBA-н өчигдрийн Топ 5 Үзсэн   1071 2015-01-10
  • Tsetse ft Ginjin - Хөөрхөн хөлийн хуруу Үзсэн   1356 2017-07-17
  • BACKYARD • Tvshow - Дугаар 11[ 2-р шат ] Үзсэн   1098 2016-03-17
  • Толгойдоо хутга зоолгосон муурын дуулиан Үзсэн   1718 2015-02-16
  • Халх голын дайны тухай "Зарлаагүй дайны нууц" баримтат киног хүргэж байна Үзсэн   798 2019-03-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.