|

"Рэкетир 2" киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

Хуучны орос "школа" гэж бид ярих дуртай. Тэндээс төрөн гарсан, түүнийгээ нутагшуулж чадсан уран бүтээлүүд Казахстаны кино урлагт чамгүй олон бий. Үүний нэг нь найруулагч Аханом Сатаевымийн одоогоос найман жилийн өмнө үзэгчдэд хүргэсэн Рэкетир уран сайхны кино. Тэгвэл тун удахгүй уг киноны хоёрдугаар анги орчин үеийн төрхийг агуулан дэлгэцнээ гарч эхлэх гэж байна. 

Киноны өмнөх анги үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ сарын 21-нд манай улсын "Тэнгис", "Гэгээнтэн", "Өргөө" "Хүннү" кино театруудын дэлгэцнээ гарах юм. Энэхүү кинонд Монголын талаас "Тэнгэрийн Модун" ТББ, "Brat брэнд", "Хас медиа" энтертаймент хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд монголын кино урлагаа гадны зах зээлд гаргах томоохон зорилгыг тээн ажиллаж байгаа юм байна. 

 "Рэкетир 2" киноны найруулагчаар Акан Сатаев, зохиол дээр Тимур Жаксылыков ажилласан байна.

Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгачийн дүү өшөө хонзонд автсан Була гэрт нь ирнэ. Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очих болов уу? Ингээд албан ёсны трэйлэрийг хүргэж байна.

 
1590
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.