|

Тяньжин хотод цианид натри, нитрат калийн хорт бодис алдагджээ

Хятадын тэнгисийн боомт хот Тяньжинд болсон хүчтэй дэлбэрэлтийн хор уршигт дэлхий дахин анхаарал хандуулж байна. Одоогийн байдлаар 55 хүн амь үрэгдэж, 700 хүн хүнд хөнгөн гэмтэж, шархдан, дэлбэрэлтийн голомтын эргэн тойрон хоёр километр орчим газар орон сууцны барилгууд эвдэрч, 1,5 мянган автомашин шатсан бол хотын хэмжээнд ойролцоогоор 700 тонн цианид натри болон нитрат калийн хорт бодис алдагдаад байна. Хятадын засгийн газар сүйрлийн голомтод Ардын чөлөөлөх армийн химийн анги нэгтгэлийн албан хаагчдыг илгээж, сүйрлийн уршгийг арилгах бүх талын арга хэмжээ авч байгаа аж.

Тяньжин хотын Бинхай логистик төвд үйл ажиллагаа явуулж ирсэн "Жуйхай" компанийн агуулахад дэлбэрэлт болсон бөгөөд сүйрлийн дараа мөрдлөг шалгалт явуулахад тус компани химийн олон төрлийн хорт бодис агуулж байсны дээр агуулахаа тэсрэх бодис хадгалахад зориулан засаж өөрчилсөн байжээ.

Энэхүү дэлбэрэлтийн улмаас хотын хэмжээнд цианидын хор цацагдаж тарсан байна. Хотын ус зайлуулах сувагт гэхэд цианидын хэмжээ найм дахин их байсан учир онц байдал тогтооход хүрсэн аж.

Харин хүчтэй дэлбэрэлтийн үеэр цочирдон сандарсан хүмүүс хэрхэн үймэн гүйж буй нүд хальтрам бичлэг Хятадын нийгмийн харилцааны сүлжээнд тавигдсаныг дэлхий нийтийн олон сая хүн үзжээ.

 

1565
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.