|

Дүрвэгчийг унагаасан зураглаачийг халжээ

Унгарын дүрвэгсдийн хуарангаас өчигдөр 17.00 цагийн орчимд олон мянган дүрвэгч зугтахыг оролдсон тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын цагдаа нар дүрвэгсдийг хяналтадаа авахын тулд цахилгаан бороохой зэргийг ашигласан бөгөөд дүрвэгсдийг буцаад хуарандаа очихыг уриалсан байна. Дүрвэгсэд цагдаа нарын үгийг үл тоон эсэргүүцэл үзүүлж, зугтаажээ.

Энэ үеэр Унгарын нэгэн телевизийн зураглаач бүсгүй хүүхэд тэврээд гүйж буй дүрвэгчийг дэгээдэж унагаасан байна. Зураглаачийн харгис үйлдлийг өөр нэгэн хэвлэлийн зураглаач авсан бөгөөд өөрийн твиттертээ "Аймшигтай юм” гэж жиргэжээ.

Ямар ч шалтгаангүй дүрвэгчийг унагаасан зураглаач эмэгтэй "N1” телевизийн ажилтан болохыг тогтоосон аж. Энэхүү бичлэг интернэт ертөнцөд тархсаны дараа түүнийг ажлаас нь чөлөөсөн тухайгаа тус телевиз өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

"N1” телевиз фэйсүүктээ "Хүмүүнлэг бус үйлдэл гаргасан ажилтнаа чөлөөллөө. Дүрвэгсдээр зугаагаа хийж, гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй” гэж бичжээ. 
1390
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.