|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 нас хүрлээ

Анх 5 жилийн өмнө шарилж дүүрэн ургасан дэд бүтэц гэх зүйлгүй хоосон талбайд 27 хүн 27 бээлий, 5 хүрзтэй ажлаа эхлүүлж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эдүгээ нийслэлийн иргэдийн зорин очих дуртай газар болжээ. Орчин үеийн цаг завгүй амьдралд дэлхий нийтээрээ эрүүл амьдрах хэв маягийг чухалчилж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн бүтээн байгуулалтын ойд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдэд "ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ-ЭРҮҮЛ ХӨДӨЛГӨӨН” уриан дор олон нийтийн хамарсан өдөрлөгүүдийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр эрүүл зөв хооллолтын тухай зөвлөмж хичээлүүд явагдаж, иргэд аж ахуй нэгжүүд хоолны амталгаа, үзэсгэлэн гаргаж, эрүүл хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудын аэробик, иог, бясалгалын хичээл, дасгалууд явуулж, спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа. Итгэл найдвар ба боломж марафон гүйлтийн тэмцээн ойн өдөрлөгийн үеээр зохион байгуулагдаж эрүүл орчинд эрүүл хооллож, эрүүл хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрахыг иргэддээ уриаллаа. Мөн өнөөдөр амжилт бүтээл дүүрэн хамт олон баярын хурлаа хийлээ.12009788_945523252161286_5972014671881053477_nтом усан оргилуур

Өнгөрсөн таван жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мөд сөөгийг тарьж ургуулсан нь ургалтын хувь 93 байна. Энэ нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг байна. Сөн олон улсын стандартад нийцсэн 5.6 км дугуйн, гүйлтийн болон цанын хосолмол зам, спортын цогцолбор талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, амарч зугаалах зам талбай зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Гол явган боржин зам

896
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.