|

"Ханаж цаддаггүй" Ш.Сайхансамбуугийн шунал хэрээс хэтэрч иргэдийн газар луу дайрав уу?

"САЛААВЧ” Ш.Сайхансамбуу гэж  нэгэн баян тарганаараа гайхуулсан этгээд бий. Тэрээр Нарантуул захын олон худалдаачдын хөлс хүч, эрүүл мэндийг сорж өдий зэрэгтэй болсоныг хэн хүнгүй мэднэ. Боксын холбооны тэргүүн ч билүү болоод түүгээрээ далимдуулж Олипын ордоны архан талд хотын А зэрэглэлийн бүсэд орон сууцны хэд хэдэн хороолол ч сүндэрлүүлэхээр том газрыг авч байшин барьж баар нээж амьдрах болсон сүйхээтэй эр ч гэдэг.

"Баян хүнийг балаг тойрдоггүй" гэгэдгчлэн хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдож, SS club гэх бааранд нь хүмүүс

хоолонд хордож, зах нь шатаж,  хүний амь нас хүртэл үрэгдсэн хар бараан мөр нь балрахгүй их гэх…

Гэтэл өнөөдрийн хямрал гээд хэн хүнгүй мөнгөний гачаалд орсон энэ үед өнөөх баян Сайхансамбуу барилга байшин барьж барагдахгүй их мөнгөтэйгөө гайхуулах гэсэн бололтой.  SS club, амьдардаг байрныхаа үүдэн хэсгийн орон сууцны дэргэдэх газрыг хааж барилгын ажил эхлүүлэхээр машин техник авчирч бужигнуулж эхэлжээ.

Хоёр 10 давхар орон сууцны олон зуун оршин суугчид замыг нь хааж гудамжийг нь таглаж барилга барихыг эсэргүүцэж үгээ хэлж тэмцэж эхэлсэн бөгөөд мөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөж байгаагаа учирлаж байсан.

Өчнөөн олон барилга барих том газарт ганц жижиг хувийн сууц бариад сууж байж бас хажуу хавиргадаа шунаж байдаг түүнийг иргэд жигшин зэвүүцэж толгой сэгсэрч байгаа аж. Мөн сөөм ч газар үлдээлгүй баян тарган эрх мэдэлтэй хүмүүст өгч байгаа газрын алба нийслэлийн удирдлагуудыг гайхаж байгаагаа хэлсэн.

Энэ асуудалд хотын дарга Э.Батүүл анхаарал хандуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж энэхүү үйлдлийг таслан зогсооно гэдэгт найдаж байна.

Дараах бичлэг, баримт бичгээс та дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

11999999_938990846158919_2103970745_n 12021862_938990499492287_169955639_n 12021875_938990916158912_185999238_n 12021897_938991229492214_784897794_n12023023_938990889492248_1410257088_n 12023066_938991286158875_1145957975_n 12025395_938990669492270_1505802487_n 12030864_938991272825543_314730590_n12023067_938991059492231_559892257_n12023232_938991152825555_931602016_n12032400_938991062825564_2039912780_n

12032464_938991029492234_1423553107_n 12033540_938990972825573_608258469_n12033397_938990639492273_1888010330_n

 

 

Э.Намуун

WWW.FACT.MN

 

1099
  • Жинхэнэ Timberland гутлыг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? Үзсэн   957 2016-11-28
  • Зэвүүн яриа-Жүжигчин Цэцэг Үзсэн   1479 2017-08-22
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1209 2018-03-23
  • Үзэх тоолонд сэтгэл эмзэглэнэ Үзсэн   1805 2014-08-18
  • П.Анужин “Алтан баззер”-аа 13 настай охинд зориулж шүүмжлэлд өртөв Үзсэн   1077 2018-09-17
  • Насандаа баймааргүй эвлэгхэн хөөрхөн дуусдаг охин байна даа Үзсэн   1418 2015-08-11
  • Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна Үзсэн   395 2021-09-20
  • ”Авьяаслаг Монголчууд” шоу: Авьяас Билэг хамтлаг – “ Өнгөлөг охид” Үзсэн   1425 2016-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.