|

Элтон Жон Оросын ерөнхийлөгчтэй жич уулзахыг шаарджээ

Английн нэрт дуучин Элтон Жон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр зохион байгуулж, ерөнхийлөгчийн ижил хүйстнүүдийн тухай баримталдаг үзэл бодлыг нь хөндсөн яриа өрнүүлэн түүнтэй мэтгэлцэхийг хүссэн байна.

Элтон Жон Оросын гей, лесби хүмүүст ханддаг нийгмийн олонхын хандлагыг "ялгаварлан гадуурхсан, жигшиж зэвүүцсэн, бүр инээд хүрмээр” хэмээн шүүмжилж, үүнийгээ улсын ерөнхийлөгчтэй шууд холбон үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

 

ОХУ 2013 оны 6 сард ижил хүйстнүүдийн эсрэг хууль батлан, түүнийгээ хүүхэд багачуудад ухуулга маягаар сурталчилж олон улсын эгдүүцлийг хүргэж байжээ. Мөн өнгөрсөн жил Сочид болсон өвлийн Олимпийн өмнөхөн ерөнхийлөгч Путин гей тамирчдыг "санаа зовох зүйлгүй ирж болно харин хүүхэд багачуудтай ойртохгүй байвал зүгээр” гэж хэлсэн нь зарим нэг улс болох Их Британи, АНУ, Германы ижил хүйстэн тамирчдыг олимпт оролцохоос татгалзахад хүргэсэн юм.

Дуучин өөрөө хоёр хүү (дөрвөн настай Закари, хоёр настай Элаяжа) нөхөр Дэвид Фурнишийн хамт амьдардаг билээ. Тэрээр саяхан Украйнд болсон хурлын үеэр улсын удирдагч Петро Порошенкогоос туслалцаа авч Лесби, Гей, Бисексуал, Трансжендэр хүмүүсийн эрхийг (LGBT rights) хамгаалах үүднээс чуулган дээр үзэл бодлоо илэрхийлэх боломж олджээ.

 

Үүний дараа BBC агентлагт өгсөн ярилцлагандаа "Оросын ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөмгүй этгээд зүйлүүдийг хэлсэн. Ийм том гүрний удирдагч, дэлхийн хүн атал хүний үндсэн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй нь үнэхээр сэтгэлд нийцэмгүй явдал. Би ноён ерөнхийлөгчтэй тулж ярьмаар байна. Магадгүй миний энэ шаардлагыг үл тоомсорлон инээгээд л өнгөрөх байх. Гэхдээ ядаж л түүнийг мэтгэлцээнд урьсан гэдэг бодол маань намайг тайтгаруулах болно” гэжээ.

 

Олны танил "Rocket Man” дуучин instagram дээрээ бичихдээ "Киевд болсон YES Ukraine 2015 чуулганы үеэр Украйны ерөнхийлөгч Порошенкотой уулзсан. Би түүнтэй Гей, Лесби, Бисексуал, Трансжендэр хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр хууль зүйн өөрчлөлтүүд оруулах талаар ярилцсан. Үүнд, нэгд ажлын байран дах арьс өнгө, хүйсийн ялгаварлан гадуурхал дээр хориг тавих, хоёрт ялгаварлан гадуурхалыг эсрэг холбогдох эрүүгийн хуультай болох тал дээр анхаарал хандуулах, мөн Украйны томоохон бизнесмэн болон удирдлагуудыг энэхүү асуудалд илүү нээлттэй байхыг уриалсан” гэжээ.

1162
  • Шакил O’нил олон жилийн дараа дуу гаргалаа Үзсэн   1030 2019-02-28
  • Монгол Улсын Боловсролын Их сургууль таныг урьж байна Үзсэн   752 2021-06-25
  • Зайрмаг идмээр байна уу :) Үзсэн   1535 2014-08-04
  • Өнөөгийн улс төрийн байдал Үзсэн   917 2018-12-21
  • Ах нар уу /видео/ Үзсэн   1407 2015-04-01
  • Чухал яриа: Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн Үзсэн   1215 2015-11-27
  • Цензургүй Яриа - С.Эрдэнэ Эрдэнэс Тавантолгой компанийн ҮЭ-ийн дарга Үзсэн   1569 2016-03-01
  • Үхлийн конвер... 731-р анги /бичлэг/ Үзсэн   1569 2016-11-09
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.