|

Эдийн засгийн өнөөгийн байдал - гарц шийдэлХуурай сүүнээс болж Путин, Назарбаев, Лукашенко гурав "тулалдав"

Үндэсний үйлдвэрлэлээс болж хөрш орнуудын Ерөнхийлөгчид маргалджээ. Өөрсдийн зах зээлээ хамгаалж, эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө төрийн тэргүүнүүд ингэж л "тулалддаг" юм байна.

Орос, Казахстаны хамтын ажиллагааны XII форумд Ерөнхийлөгчид оролцож, өрнөдийн орнуудын хүнсийг юугаар, яаж орлуулах талаар авч хэлэлцлээ.

Энэ үеэр Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Орос 1,5 сая тонн мах импортолдог. Харин манай Казахстанд жилд 4000 тонн үхрийн мах үйлдвэрлэдэг, бид экологийн цэвэр махны хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Энэ салбарт хамтран ажиллая. Казахстан жилд 3000 гаруй тонн үхрийн хөргөсөн махыг нийлүүлж чадна" гэж мэдэгдлээ. Дашрамд дурдахад, манай Монгол нөгөө махаа хурдан нийлүүлж эхлэхгүй бол боломжит зах зээлээ Казахстанд алдаж магадгүй юм биш үү?

Нурсултан Назарбаев дараа нь гэнэт Белоруссыг шүүмжилж гарчээ. "Лукашенко манайд хуурай сүү шахдаг. Хуурай сүүн дээрээ ус нэмээд жинхэнэ сүү гэж зардаг, гэтэл энэ бол натурал сүү биш шүү дээ" гэж Назарбаев хэлэв. 

Харин Оросын Ерөнхийлөгч Путин "Энэ бол сүүн ундаа" гэж түүнд хариулжээ. Назарбаев "Тийм ээ, сүүт ундаа, гэтэл натурал сүүний үнээр зарж байна. Лукашенко энд байсан бол надтай учиргүй маргах байх, ер нь Белоруссын ийм сүүнээс ангижрах ёстой. Тэгэхгүй бол орон нутгийн жинхэнэ сүүг шахан зайлуулж байна" гэж өгүүлэв.

Белоруссын Ерөнхийлөгч Лукашенко маргааш нь Сочийн форум дээр Назарбаевт хариу барилаа. "Бид зах зээлийн нөхцөлд амьдарч байна. Манайхнаас хамгийн дэвшилтэт зах зээлтэй нь Нурсултан Абишевич. Казахстан тийм сүү худалдаж авдаг учраас л бид тийшээ зөөж зардаг. Натурал сүү гэсэн ойлголт байдаггүй. Орос, Белорусс хоёр хоёулаа энэ сүүг хатааж усгүйжүүлдэгийг бүгд мэднэ. Тэгээд сүүний үйлдвэрлэлийн оргил үе унахад ашигладаг. Бид ихэнхдээ энэ сүүг Оросоос худалдаж аваад шингэрүүлдэг. Өөрөөр хэлбэл ус нэмээд сүү болгодог. Хэрэв худалдаж авдаггүй бол бид юу гэж зөөх юм бэ?" гэж Лукашенког хэлмэгц хуралд оролцогчид бүгд хөхрөлдлөө.

Путин "Энэ чинь шар айраг биш шүү дээ. Та яах гэж сүүг шингэлдэг юм бэ?" гэж хошигнов. Харин Лукашенко хошигнолыг ойлгосонгүй бололтой цааш үргэлжлүүлэн "Хэрэв ямар нэг сэдвийг авч хэлэлцэж байгаа бол гүн гүнзгий ухаж, учрыг нь олох хэрэгтэй. Гэтэл энэ Назарбаев ямар нэг сүүн ундаа гээд яриад байхын. Хэрэв тийшээ жүүс нэмбэл ундаа болно шүү дээ. Энэ нь манай Евразийн эдийн засгийн холбоотой огт хамаагүй. Бидэнд илүү ноцтой асуудлууд байгаа" хэмээжээ.

Үүний хариуд Путин "Нурсултан Абишевич таныг хариу өгөх байх гэж тооцоолж байсан, түүндээ ч хүрлээ дээ" гэсхийгээд яриа өндөрлөжээ. 

www.mnews.mn
 
1465
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.