|

Оросууд бөмбөгдөлтийн үеийн бичлэгээ задлав

Эдгээр өдрүүдэд Оросын сөнөөгчид Сири улсын гол есөн байрлалд өдрийн гурван удаагийн давтамжтай бөмбөгдөх ажиллагаа явуулж байна. Исламын улсын эсрэг хийж байгаа уг цэрэг, зэвсгийн ажиллагаа нь НҮБ-ын индэрт дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хамтын ойлголцлоос үүссэн шийдвэр гэдгийг Кремль мэдээлсэн.

Тэгвэл Оросын сөнөөгч "Сухой” онгоцууд Исламын улсын алан хядагчдын байрлалыг агаараас хэрхэн бөмбөгдөж байгаа бичлэгийг ойр ойрхон цацах болжээ. Өчигдөр л гэхэд "Сухой-24Мs” бөмбөгдөгч Сирийн уулархаг нутагт байрласан жихадуудаас бүрдэх Исламын дайчдын хамгийн том баазуудын нэгийг газрын хөрснөөс тэгшилсэн бичлэгийг ОХУ-ын "Russia Today” олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Энэхүү бичлэгийн тайлбарт Орос улс зөвхөн Исламын улсын алан хядагчдын эсрэг зэвсэг ашиглаж байгааг онцлоод, АНУ-ын тайлбарлаж буй шиг энгийн иргэдийн байгаа суурин газар бүрт бөмбөгдөл явуулаагүй гэжээ.

Дашрамд дурьдахад, Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа Оросын 2000 гаруй онгоц, тээвэрлэгч, зэвсэг техник байгаагийн дотор "Су-34”, "Су-30SM”, "Су-25” зэрэг бөмбөгдөгчид өдөр бүр ажиллагаа гүйцэтгэж байна.

 

1496
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.