|

“Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг]

Улаанбаатар хотод орой, үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй газар бол БГД билээ. Тэгвэл тус дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрчээ. Саун массажны газар гэх нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэнэ.

Жишээлбэл, БГД-н нутаг дэвсгэрт буюу 3-р эмнэлэгийн автобусны буудлын урд байрлах массажны газрыг биеэ үнэгчдийн үүр уурхай гэхэд болно. Учир нь тус газар биеэ үнэлт явуулдгаараа хамгийн алдартай  бөгөөд түүнийхээ хэрээр үйлчлүүлэгчдийн цуваа огтхон тасардаггүй байна.

Тус газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч нууц хатагтай гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж байр сууцаар хангасаныхаа хөлсөнд биеэ үнэлэгчдээс татвар авдаг гэнэ. Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа нэг шөнийн дотор 100 орчим мянган төгрөгийн ашиг олдог байна. Ингэхээр таван биеэ үнэлэгчтэй саун ганцхан шөнийн дотор 500 мянган төгрөгийн татвар авдаг гэсэн үг. Тус газар сайн ажилласныхаа хэрээр нэг шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлгч нараас хураадаг талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Ийнхүү хууль сахиулагчдаас эмээлгүй шөнө бүр биеэ үнэлэлтийг зохион байгуулж буй нууц хадагтай А-д хэн хариуцлага тооцох вэ? Эсвэл тэр хүн цагдаагийн байгууллагыг эрхшээлдээ оруулчисан юм уу. Ямартай ч биеэ үнэлэлтийн үүр уурхайн болсон тус сауны үүд хаалга нээлттэй хэвээр байна.

 

3468
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.