|

Гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар арга

Үсний чолк нь хүний нүүрний хэлбэрийг засаж, өө сэвийг дарахаас гадна илүү нас залуу харагдуулах чадвартай. Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар аргыг хүргэж байна. Магадгүй та үсчин орох шаардлагагүй болох ч юм бил үү. Гэхдээ сануулж хэлэхэд анхны удаагийн оролдлогоор юу ч төгс болдоггүй юм шүү. Тиймээс хүүхэлдэйн үс ч юм уу, өөр зүйл дээр дадлага хийснийхээ дараа чолкоо тайраарай.

 

1. Үсээ угаагаад дараа нь сайтар хатаах хэрэгтэй. Хэдий нойтон байхад нь ихэнх хүмүүс үсээ тайрдаг ч, энэ нь нэг сул талтай. Үсээ тайрсны дараа хатахад чолк тань илүү жижигхэн болж онцгүй харагдуулдаг ажээ.

 

2. Жижиг шүдтэй, нарийхан сам ашиглаарай. Хэр өтгөн болон шингэн үс тайрахаа сонгож яг тайрах үсээ урдаа барина.


3. Хайч тань заавал үсчний хэрэглэдэг хайч байх ёстой шүү.  

 

4. Чолкоо хөмсөгтэйгээ чацуу тайрах нь хамгийн тохиромжтой бөгөөд дунд хуруугаа зураг дээрх шиг бариарай. 5. Дараа нь хавчсан хурууныхаа дээгүүр тайрах хэрэгтэй. 6. Хэрвээ танд алдаатай харагдаж байвал засвар хийх ёстой газраа үл ялиг тайрж болно. Харин хэтэрхий их тайрах хэрэггүй шүү. Чолкийг сэнс болон индүүний тусламжтай ямар ч хэлбэрт оруулж болдог учраас хэтэрхий жижигхэн тайрах нь зохимжгүй харагдуулах болно.

Үсний чолк нь Ази төрхтэй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой засалт бөгөөд улам залуу харагдуулдаг байна. Ингээд та бүхэндээ санаа:

3693
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.