|

“NIKE SNOW DAY” бичлэгийг YOUTUBE сайтаар 9 сая гаруй хүн үзсэн байна

Спорт хэрэгсэл үйлдвэрлэлийн Найк фирм, өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан нэгэн сонирхолтой зар сурталчилгааны бичлэг гаргасан байна. 10-н сарын 29 нөөс эхлэн дэлхийн даяар цацсан уг бичлэгийг YOUTUBE сайтаар одоогийн байдлаар 9-н сая 100 мянган гаруй хүн үзжээ.

Хойд америкийн Спорт хэрэгсэл үйлдвэрлэлийн Найк фирм, өвлийн цаг ирж байгаатай холбогдуулан NIKE SNOW DAY нэртэй нэгэн сонирхолтой зар сурталчилгааны бичлэгийг 10-н сарын 29нд гаргаж YOUTUBE сайтэд байршуулсан байна. Тэрхүү бичлэг гарсан даруйдаа олны анхаарлын төв байж чадсан бөгөөд өнгөрөгч 7 хоног л гэхэд YOUTUBE сайтын хамгийн олон үзэгч үзсэн бичлэгээр шалгарч одоогын байдлаар дэлхий даяар 9-н сая 100 мянга гаруй хүн үзсэн гэсэн судалгаа гарчээ. Тэрхүү бичлэгч Хойд Америкийн мэргэжлийн лигүүд болох NFL. NBA. NHL Мэйжор лиг бейсболл, Мэйжор лиг Соккер, Талбайн теннис, Мэргэжлийн боксын олны танил тамирчид оролцжээ. 2 минут үргэлжилэх энэхүү коммерсиалыг Бискүйт кино продакшны найруулагч Стив Рожерс бүтээж зураг авалтыг АНУ-н Ореган мужийн Портленд хотод орших Найк фирмийн студид зураг авалтыг хийсэн байна. Бичлэгэнд NFL NEW ENGLAND багийн од Роб Гронковски, Майами Долфинсын шугамын хамгаалагч Ндамуконг Сүх нар өөрсдийн багаа бүрдүүлэн цастай өдрөөр тоглох гэж байгаа талаар харуулах юмаа. Эдгээр 2 тоглогчоос гадна Нью-Йорк Жайнтсийн жигүүрийн гүйгч Олделл Бекхэм Жуниор, Питтсбург Стээлерсийн Де/Веон Белл, Антонио Браун, Талбайн теннисчин Эжени Бушар, NBA-гийн Индиана Пэйсерсийн Пол Жорж, Голден Стэйт Уорриорсын Драммонд Грин, WNBA-гийн Чикаго Скайн Элена Делле Донне, Мэргэжлийн боксчин Марлен Эспарза, Триатлоны од Паула Финдлэй, Фитнессын Лаурен Фишер, Мэйжор лиг Соккерийн вестерн Нью-Йорк Флашийн Сидней Лерой, Хьюстон Дашийн Карл Ллойд, NHL-н Тампа Бэй Лайтнингийн Стивен Стампкос нарын 20 гаруй оддууд оролцсон байна.

 

1504
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.