|

Г.Ганбаярын Э.Бат-Үүлээс уучлал гуйж буй бичлэг

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 01 сарын 23-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ "Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр "...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэн яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ.


Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

1490
  • “Youtube”хуудаст шинэ амжилт тогтоолоо Үзсэн   1056 2018-08-29
  • Олимпийн аварга охиныхоо шүдийг ингэж авдаг ВИДЕО Үзсэн   1745 2015-05-08
  • Саванхан хүүхэлдэйн кино Үзсэн   2822 2014-08-04
  • Монголын vзэсгэлэнт охид Үзсэн   2629 2014-07-18
  • Батаад зориулсан шүлгээрээ 1 сая төгрөгөө алдав Үзсэн   1030 2019-11-07
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - МОНГОЛ Үзсэн   2450 2014-07-26
  • Дэлхийн рекорд: 15 илбийг 5 минутанд үзүүлэв Үзсэн   2070 2014-07-25
  • 2004 оны Prius 20 машиныг гар утастайгаа яаж холбох вэ гэсэн хүмүүс их байсан болохоор энэ зааврыг орууллаа. Та туршиж үзээд таалагдвал бусаддаа шэйрлээрэй. Үзсэн   5084 2014-08-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.