|

Голден Стэйтийн ялалтын цуврал үргэлжилсээр

ҮСБХ-ны аварга Голден Стэйт Уорриорс болон Стефен Карриг зогсоох баг болон тоглогч одоогоор алга. Алтан мужийн дайчдын лидер Бруклинд 28 оноо авснаар шилдгээр шалгарч, багаа улирал дамжсан 26 дараалсан хожилд хүргэлээ. 

ҮСБХ-ны өнгөрсөн улирлын шилдэг тоглогч Карри Бруклины Барклис-Сентр-д 32 минут тоглохдоо өмнөх хоёр тоглолтонд дөчөөс дээш оноо авсан амжилтандаа хүрч чадаагүй. Гэсэн хэдий ч түүний 28 оноо Голден Стэйт Уорриорс-т 114-98-ын харьцаатай Нетсийг буулган авч, улирлын 100 хувийн амжилтаа 22 тоглолт болгон Хойд Америкийн лигийн дээд амжилтаа ахиулахад хангалттай байлаа. Алтан мужийн дайчид ахин нэг ялалт байгуулахад Майами Хитийн 2012-2013 оны улиралд 27 дараалан хожсон цувралтай эн зэрэгцэх юм. Гэхдээ үүний тулд тэд хоёр өдрийн дараа Индианаполист Дорнодын хүчирхэг өрсөлдөгч Пэйсерсийг буулган авах ёстой. Дашрамд дурдахад: Уорриорс улирлын эхний 22 тулаанд дараалан зуугаас дээш оноо авсан нь багийнхаа дээд амжилтыг давтлаа. 

Өмнө нь тус баг 49 жилийн өмнө Сан-Франсиско Уорриорс нэртэй байхдаа улирлын эхний 55 тоглолтыг гурван оронтой тоотой дуусгаж, цаашилбал, 1966-1967 оны улиралд ердөө хоёр удаа энэ үзүүлэлтэнд хүрч чадаагүй аж. 

 

Эх сурвалж: NTV Sport

1247
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.