|

Гацууртын орд: Дампуурсан компанийг аврахаар Засгийн газар сэтгэл шулуудлаа

Өчигдөр буюу энэ сарын 14-нд УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийв.

Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон гэдэг. Харин хөрөнгө "Сентерра гоулд Монголиа” компани нь 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө, 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Гэвч манай улс газар шороогоо ухуулж дөнхүүлчихээд эцэстээ юутай үлдэх вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох хэрэгтэй. Энэ ордыг ашиглахыг анх яригдсан цагаас нь эхэлж зарим гишүүд эсэргүүцэж байсан билээ. Өчигдөр ч тэд өөрсдийн байр сууриа илэрхийлж татгалзсан кнопыг дарсан юм. Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц. Даваасүрэн, Г.Уянга, Н.Батбаяр нар эсэргүүцэв. Тэд Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг онцлон хэллээ.

Гэвч 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Д.Дэмбэрэл "ЗГ-ийг юу ч гэж хуурч мэднэ, итгэхгүй байгаа учраас дэмжихгүй"

 

 

 

 

Г.Уянга "Дампуурсан компанийг аврахын тулд Гацууртын ордын асуудлыг Засгийн газар лобидож оруулж ирж байгаад харамсаж байна"

 

 

"Гурван жилдээ ажилтай ч 30 жилдээ мөнгөн ус, химийн хорт бодисны хордлоготой, хорт хавдартай үлдэнэ"

Байгаль орчны хуульчдын холбоо, иргэний хөдөлгөөнийхөн зэрэг олон хүн уг ордыг ашиглуулахыг эсэргүүцэж байгаа билээ. Тэд өөрсдийн байр сууриа "Монголын төр нэг уулыг тусгай хамгаалалтанд аваад, хүн оруулахгүй байж чадахгүй болчлоо гэж үү. Тэр төмөр зам барих 10 мянган цэргээсээ 100 цэрэг аваачаад асуудлыг шийдэж болохгүй байв уу? Нинжа нарыг оруулж, хүний амь нас хохироход хүргэсэн нь тусгай зохион байгуулалттай үйлдэл байлаа. Энэ бол Монголын байгалийн баялаг, газар нутгийг гадныханд өгөх гэсэн хорт төлөвлөгөөний нэг л хэсэг байлаа. Эх орончдыг "цээжээ дэлдсэн" гэж гутааж, "эх оронч үзэл гэдэг бол адгийн новшнуудын сүүлчийн хоргодох байр" гэсэн хуурамч суртал явуулж, эх орноо хайрлах гэдэг бол шившигтэй ичгүүртэй зүйл мэтээр залуусын толгойг угаасаар ирлээ.

"Олон шинэ ажлын байртай боллоо" гэж ухуулж буй хүмүүст хэлэхэд, Гурван жилдээ ажилтай ч 30 жилдээ мөнгөн ус, химийн хорт бодисны хордлоготой, хорт хавдартай үлдэж, гол ус нь үүрд мөнхөд хордож, эцэг өвгөдийн түүх нь устаж баларсан хоцрoхоо мэдэж байна уу.

Өнөөдрийн үмх мах яахав, ядаж үр хүүхдээ бодох сэхээ байна уу даа, та минь ээ. Өнөөдөр Монгол улсын минь аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүй хойч хутганы ирэн дээр иржээ. Бид эх орноо гэхээс ичээд, гутаад, гадныханд найр тавин ухуулаад суух аваас удахгүй гишгэх газар, уух ус, амьсгалах агаар үгүй үлдэх болно" хэмээн илэрхийлэв.

1079
  • "Цензургүй яриа: Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үзсэн   1406 2015-04-14
  • Бүжиглэдэг араг яс Үзсэн   1797 2014-07-28
  • Хятадууд киноогоо ингэж хийдэг Үзсэн   811 2019-03-09
  • МУСГЗ Л.Балхжав "Сэтгэлийн хөг" концерт 1999 он /видео/ Үзсэн   1428 2015-05-13
  • Жүжигчин Батушка, Төөтөө нарын дуэль Үзсэн   1502 2014-08-21
  • Г.Отгонцэцэг Астанагийн Гранприд түрүүллээ /ВИДЕО/ Үзсэн   1157 2014-10-11
  • Авьяаслаг Украйнчууд шоу “бармен” /видео/ Үзсэн   1342 2014-09-16
  • KissCam Үзсэн   952 2015-06-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.