|

Т.Лхагвасүмбэрэл агсныг автомашиндаа ганцаараа яваагүйг батлах бичлэг олдлоо

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн учир битүүлэг үхлийн талаар олон нийт хэлэлцэн, ямар нэгэн сэжигтэй зүйлс байна гэдэгт итгэлтэй байгаа бололтой. 

 

Саяхан хэд хоногийн өмнө түүний Хөвсгөл рүү машинтайгаа явж байх үеэр хийгдсэн замын камерын хоромхон хугацааны бичлэг соошл орчноор цацагдан,  олны сэжгийг бүр ч баталгаажуулаад авав.

Уг бичлэгийг мэргэжлийн хүмүүс нэлээн удаашруулсан байдалтай болгосон нь харахад илүү дөхөмтэй болжээ. Сүмбээ агсан машиныхаа арын хаалгаар буугаад, урд талаар нь тойрохдоо цаад жолоочийн хажууд түр саатаад, ахин хойд хаалгаар орж сууж байгаа нь хөлийх нь дүрслэлээс харагдаж байна.

Эндээс ажиглахад, тэрээр Хөвсгөл рүү машин дотроо ганцаараа бус өөр хэн нэгэнтэй, эсвэл хэдэн хүнтэй хамт явж байсан бололтой. Хэрэв үнэхээр тийм бол хэргийг илрүүлэхэд туслах гэрчүүд байгаа гэсэн үг.

Уг нь санаагаар болдогсон бол, энэхүү бичлэгийг бүр өндөр мэргэжлийн түвшинд задлаад үзвэл их юм мэдэж болох мэт. Гэвч тэгэхийг хүсэх эсэх нь тодорхойгүй...

1201
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.