|

"Reggae" хөгжимд дуртай нь наашаа

"Reggae" дуучин JiiJah буюу М.Шижир-Эрдэнэ нь Итали улсад сүүлийн жилүүдэд зохиогдоод буй One Love Festival-д дуулахаар болжээ. Тиймээс энэхүү фестивальд оролцох зардалд дэмжлэг болох үүднээс "Раста фамили 3” партиг зохиож байгаа юм. 2016 оны 4-р сарын 30-ний өдөр Gandan Live House-т явагдах уг парти 20,000 төгрөгийн такстай байх аж.

   Партид Ratabuzz Souljahs, Macho Mt, Maf976, BACKYARD, Shagai Wangsta, Цэлмэг Нямсүрэн буюу TG нар оролцон ая дуугаа өргөх юм.

Залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэ 2008 оноос хойш регги урсгалын сонирхох болсон бөгөөд өнгөрөгч оны гуравдугаар сарын 24-нд өөрийн шинэ уран бүтээл "Яадгийн" дуугаа толилуулсан билээ.

Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангийн төгсөх курст суралцдаг тэрээр дууныхаа үгийг өөрөө бичиж, клипээ өөрөө хийсэн гэдэг.

Ингээд авьяаслаг залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэтэй анхны уран бүтээлээ хийгээд байхад нь ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

Регги бол миний дотор байгаа гэгээхэн хүсэл

-Яагаад заавал регги гэх урсгалыг онцлох болсон бэ. Ер нь энэ урсгал ямар онцлогтой байдаг юм бол?

-Надад бол энэ урсгал хамгийн сайхан урсгал. Хүмүүс хаа байсан Африкийн хөгжим гэж бодох байх л даа. Хөгжим бол хүн бүрийн ойлгодог хэл шүү дээ. Надад ойлгогдож байгаа хэл бол регги гэж ойлгож болно. Ер нь энэ урсгалыг Монголд хөгжүүлж эхэлье гэж бодож байгаа. Тиймээс хамгийн анхныхаа уран бүтээлийг туурвилаа.

-Энэ урсгалыг тэр болгон хүн бүхэн ойлгох нь ховор шүү дээ?

–Регги бол миний дотор байгаа гэгээхэн хүсэл. Цагаан цайвар бүхнийг регги гэж хэлж болно. Энэ бол миний л бодол шүү дээ.

-Дууны нэр их сонирхол татлаа. "Яадгийн” гэх нэрийг хэн өгсөн бэ?

-Дууны нэрийг эхнэр маань өгсөн. Ер нь юунаасаа ичдэг юм…”Яадаг юм” л гэсэн утгатай. Үгийг нь би өөрөө бичсэн. Харин аяыг "Kingdom Riddim” сайтаас авсан. Энэ сайтад регги DJ нар өөрсдийнхөө аяыг үнэгүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр байршуулдаг. "Kingdom Riddim” гэх сайтаас авсан аяа заавал буцаагаад нэрийг нь бичиж энэ сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Миний хувьд бүх хийх ёстой зүйлсийг нь албан ёсоор хийж бүртгүүлсэн байгаа. Хоолой бичлэгийн хувьд "Yellow room” студид орсон.

-Клипийг та өөрөө хийсэн гэж сонссон. Тэгэхээр видео клип талдаа сонирхолтой гэсэн үг үү?

-Би өөрөө клипээ хийсэн. Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид сурдаг.

-Таны бүтээлээс сонсогчид маань юу мэдрэх бол?

-Хүн хүн өөрийнхөөрөө л ойлгох байх. Зарим нь энэ нөхөр нэлээн "мааз” нөхөр байна гэх байх. Харин зарим нь тэнэг нөхөр байна л гэх байх /Инээв/. Гэхдээ миний бодлоор битгий шантраарай бүх зүйлийг хичээвэл чаддаг юм шүү гэх санааг агуулж байгаа.

 

 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

1077
  • Shake it, shake it - Гайхалтай бүжиглэж байна Үзсэн   964 2015-07-28
  • УИХ-ын гишүүн Г.Уянгын Англи хэл дээр тавьсан илтгэл /видео/ Үзсэн   1643 2015-05-29
  • Н.Түвшинбаяр аваргын том биет Казах бөхийг цэвэр ялсан бичлэг Үзсэн   840 2019-11-27
  • 50 саяын уналт 2015.09.30 Үзсэн   1583 2015-12-08
  • "Хэзээ ч битгий бууж өг" эрч хүч хайрлах 5 хором /Киноны хэсгээс/ Үзсэн   2129 2014-09-04
  • Туршаад үзхэд гэмгүй л тоглоом байна Үзсэн   1155 2016-08-25
  • YouTube ганцхан бичлэгт 2016 оныг багтаажээ Үзсэн   883 2016-12-10
  • Зуны лигийн шилдэг 10 шагай мултлалтууд Үзсэн   1150 2015-07-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.