|

Дуулиант бичлэгийн захиалагч нь хэн байв

Энэ хаврын дуулианы нэг нь жүжигчин залуугийн тоглосон реклам тодров. Амараагийн "Би юу хийчих вэ" бичлэг цахим ертөнцөд тархсан даруйдаа сая гаруй үзэгчдийн хүртээл болсон.

Амтай болгон л энэ бичлэгийг хэн захиалсан юм бол хэмээн бодож битүүхэндээ цаад эзнийг нь олчих санаатай байв. Гэвч асуудал өөрөөр эргэж орхилоо.

Хамгийн эхэнд захиалагчаар нь Х.Баттулгыг гэж хардав. Түүнийг сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрвөн хүнээ баривчлуулсан уураа намдаа гаргаж "Шил дараалсан уг баривчлагаагаа зогсоохгүй бол дөрвөн сайдаа Засгийн газраас татна. Засгийн газартай чинь хариуцлага тооцно. АН-ыг муухай харагдуулаад байгаа бол намаасаа гарч бие дааж нэр дэвшье” гэх хатуухан үгийг Ч.Сайханбилэгт хандаж бүлгийнхээ хурлын үеэр ширүүхэн хэлээд авсан гэдэг. Үүнээс улбаалан захиалагчаар сэрдэв.

Амараагийн бичлэгтэй зэрэгцэн цахим сүлжээнд "2012 онд "Намайг Амараа гэдэг." 2016 онд "Би юу хийчих вэ" 2020 онд "Би ер нь юу хийгээд байна аа" 2024 онд "Надаар ер нь юу хийлгээд байна аа" гэсэн постууд тархсан.

Дараагийн захиалагчаар намууд хардагдсан юм. МАН, АН-ын зүгээс манайх захиалаагүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр хөтлөгч П.Анужин, Херо энтертаймэнт студийн хамт олон шил шилээ даран хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэрээ дуулиант Амараагийн бичлэгийг хэн захиалсан талаар асуухад, графикч Ц.Мөнх-очир "Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудал ямар Х.Баттулга гишүүнтэй холбоогүй. Б.Баттулга гишүүн бол манай нэвтрүүлгийн хөтлөгч гэж явдаг. Түүний үүрэг даалгавраар хийгээгүй. Бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс шүү. Тиймээс МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод тэр рекламыг хийсэн байгаа. Амраагийн бичлэгт гарч буй зүйлс нь бодит байдлыг хэлж байгаа учраас дэмжиж, рекламыг хийсэн" гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл үүний дараа МАН-ын хэвлэлийн албанаас "манайх энэ нэвтрүүлгийг захиалаагүй, хамаагүй" хэмээв.

 

 

 

Энэхүү хоёр бичлэгийг үзсэн та бүхэн дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ. Эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэн рекламаар захиалагч нь олдохгүй байгаа зүйлээр ард түмний тархийг угаахаар шийдсэн нь тодорхой. Гэхдээ сонгуулийн уг зальд иргэд итгэнэ гэдэг юу л бол доо. Улс төртэй холбоотой бүхэн эзэнгүйдэх моод дэлгэрээд байгаа нь хамгийн гачлантай.

 

1172
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.