|

Амараа 2012VS2016

2012 оны АН-ын сурталчилгаа "Намайг Амараа гэдэг" рекламыг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин өнөөдөр сошиал сувагт Амараа:Би юу хийчих вэ? гэсэн бас нэг реклам цацагджээ. Дөрвөн жилийн өмнөх Амараагийн мөрөөдөл болоод бухимдал, өнөөдрийн Амараагийн мөрөөдөл, бухимдалын хооронд асар их ялгаа байгааг энэ хоёр шторкыг харьцуулаад үзсэн хэн ч шууд л анзаарч болох ажээ. 

 

 

 

2012 онд Амараа юунд бухимдаж байв

...Би ажил хийж мөнгө олдог. Гэхдээ хэрэгцээнд минь хангалттай хүрдэггүй. Цэвэр агаартай цэвэрхэн хотод төрөөсөө хамааралгүй өөрөөрөө амьдрах шударга нийгмийг байгуулна гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаар нь бохир, авилгалаар дүүрэн, хот маань хогтой, газар нь гадаадуудад зарагдсан улсад би амьдардаг. Бидний өмсдөг дээлийг хятад хувцас гэж цаасан дээр бүртгэсэн гэсэн. Гэхдээ дээл нь яахав, дотор нь байгаа монгол хүнийг бүртгэж чадахгүй. Гүн ухааныг судлаагүй ч, хүн ухаанаа гээгээгүй монгол хүний удам би. Уртын дуунд уярдаг ч рок сонсох дуртай, наадмын барилдаанд хөөрдөг ч хөл бөмбөгт хорхойтой, одоохондоо "чадахгүй" гэсэн айдсыг минь дарж олимпийн аваргууд төрсөнд би баярладаг.

2012 онд Амараа ингэж мөрөөдөж байв

Утаатай, соёлгүй хот гэж харахаасаа илүү, Улаанбаатар миний нутаг гэх залуус олон байдагт би итгэдэг. Багын найзуудын ихэнхи нь гадагшаа гарсан ч би тэднийг эргэж ирээд ихийг бүтээнэ гэдгийг мэдэж байна. Санал худалдаж авах гэсэн луйварчдаас сохор зоос ч горьдохгүй залуус сайхан ирээдүйн төлөө хэдэн зуугаараа нэгдэж, ам зөрвөл гар зөрдгөө больж анд нөхөд ахан дүүс болж байна. Амалсан мөнгөний ард алгаа тосч хүлээх биш, ажлаа хийгээд орлогоо олдог, айх аюулгүй, хүнтэйгээ газартайгаа, хөндөшгүй тэгш эрхтэйгээ хүн шиг амьдарч улс шиг хөгжихийг би хүсч байна. Энэ чинь эзэнтэй, эзэн нь ирээдүйтэй, ирээдүй нь гэрэлтэй орон.

 

 

 

2016 онд Амараагийн бухимдал

Газрын доорхи баялаг бол Арван хэдхэн гэр бүлийн үүц болон хувирчээ

Тавин сая малтай ч Талаас илүү нь банкны барьцаанд

Гурван хүний хоёр нь ядуу Гуйлга гуйсан эдийн засаг

Тендер тойрсон хөрөнгөтөнгүүд Тэтгэвэр горьдсон хөгшчүүл

Тэтгэлэг хүлээсэн оюутнууд Хурал баяр хоёрт байдгаан барж

Худалдаа гэрээ бүрт улсаан наймаалж Хувийн хэвшил үндэсний үйлдвэрүүд элгээрээн хэвтлээ Хуурай газрын ардчилал чи хаана байнаа

Өмнөх үеийн минь амиараан авчирсан тэр ирээдүйг

Өнөө үеийн та бүхэн өрөнд тавиж сүйтэглээ

Гэтлэж барашгүй их өрийн чинь золиосонд

Гишгэх газаргүй мөхчих вийдээ бидний ирээдүй

Цаг өөр болж Цагдаа үнэнийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болж

2016 онд Амараа мөрөөдөж чадахгүй ердөө л үр хойч үедээн ийм ирээдүй үлдээхээс айж байна.

Т.Улаан

1215
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.