|

Жүжигчин Б.Амарсайханаас байцаалт авчээ /Бичлэг/

Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Энэхүү бичлэгт Монголын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн бодит байдлыг хурц тодоор шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй" гэлээ.

Т.Дүүрэн

 
 
1362
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.