|

Смүш Паркер гайхалтай байж цувралыг тэнцүүллээ /1:1/

Үндэсний Супер Лигийн тэмцээний Плэй-Оффын эхний шатны хамгийн сонирхолтой цуврал гэгдээд буй Дорнод Танан Гарьд болон Мон Алтиус Мадимос Шонхорууд багуудын цувралын 2 дахь тоглолт боллоо. Эхний шатанд түрүүлж 3 хожсон баг нь цааш шалгарах дүрэмтэй учир өнөөдрийн тоглолт Шонхоруудын хувьд заавал хожих ёстой чухал тоглолт байсан юм.

Тоглолтын эхлэлийг Танан Гарьд баг маш сайн хийж, Б.Мөнхболдын холын зайн шидэлтүүд оноо болсоор байсан юм. Мөн М.Павлович ч будагтай талбайд сайн тоглолт үзүүлж байлаа. Эхний үед 17 онооны тэргүүллийг аваад байсан Танан Гарьд 2-р үед тун тааруу байлаа. Тэдний шидэлтүүд амжилтгүй болж, хамгаалалт нь тааруу байснаар Шонхорууд 2-р үед 19:2 гэсэн онооны зөрүүг бий болгож, улмаар тоог тэнцүүлж чадсан юм. Smush Parker-ын холын зайн шидэлтүүд болон Quincy-ийн хамгаалалтууд, будагтай талбайгаас авсан оноонууд тооны зөрүүг тэнцүүлэхэд чухал нөлөөтэй байсан юм. Улмаар эхний хагас 56:58 харьцаатай Шонхоруудын давамгайллаар өндөрлөсөн. Цувралын эхний тоглолтын хувь заяаг шийдсэн 3-р үед Шонхорууд өөрсдийн сайн тоглолтыг үргэлжлүүлж чадсан юм. Санчир,Дархантөгс, Гансүх, Цэнгүүнбаяр нар довтолгоонд сайн оролцож эхэлсэн бол Smush Parker ч супер тоглолтоо гаргасаар Шонхорууд 10 гаруй оноогоор илүү гарч чадсан. Будагтай талбайд Quincy Okolie маш сайн байсан бөгөөд Павловичийг талбайд цөөн минут ашигласан нь Танан Гарьдын алдаа болов. Өнөөдөр Гарьдууд нийт 7 тоглогчийг л ашигласан бол эсрэгээрээ Шонхорууд 10 тоглогч ашиглаж тоглов. Богино солилцоог олон хийж, тамирчдаа ядралтаас сэргийлж чадсан нь Шонхоруудын хожлын гол түлхүүр байлаа. Гарьдуудаас Антонио Жонс багаа тэргүүлж, довтолгоонд сайн байсан ч хэд хэдэн тактикийн алдаа Гарьдуудыг хожигдолд хүргэлээ. Тус тоглолтонд Шонхоруудаас Smush Parker 33 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд довтолгооны хувь ч маш өндөртэй байлаа. Т.Санчир 21 оноо, Quincy 17 оноо, 16 самбар, Цэнгүүнбаяр, Дархантөгс нар тус бүр 14 оноог авсан бол Гансүх 9 оноогоор багтаа тус хүргэж, цувралыг 1:1 болгон тэнцүүлж чадлаа. Харин Гарьдуудаас A.Jones 29 оноо авсан бол M.Anderson 21, О.Ууганбаяр 18, Ц.Азбаяр 16, Б.Мөнхболд 14 оноог авсан ч хожигдол хүлээлээ. 2 багийн цувралын 3 дах тоглолт ирэх Лхагва гарагт спортын төв ордонд 20:00 цагаас болно.

 

 

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1066

1708
  • Эрчүүдээ гэж... /хахаха/ Үзсэн   4648 2015-03-23
  • 2014-05-18-нд болсон цаг уурын сонирхолтой үзэгдэл /video/ Үзсэн   2150 2014-10-05
  • 60 minutes of Just for Laughs 2 ! Үзсэн   14397 2014-07-19
  • Д.Хонгорзул - Зоримог бүсгүй | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1180 2016-10-24
  • Хошин шогийнхны хөгжилтэй рекламууд Үзсэн   1083 2017-07-20
  • Гайхалтай бас аюултай үзүүлбэрүүд Үзсэн   1717 2014-12-26
  • Нүхэнд унасан баавгайг эксковатор ашиглан суллажээ /бичлэг/ Үзсэн   1251 2016-11-29
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1255 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.