|

Монголынхоо нэрийг дэлхийд дуудуулсан залуус "GUYS"-ийн клипэнд тогложээ

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулж, амжилтаараа тэргүүлж чадсан салбар бүрийн залуус Guys хамтлаг 2016 оны ээлжит шинэ уран бүтээл "Good luck" дууны клипэнд тогложээ.

Энэхүү шинэ клипээ зургаадугаар сарын 3-ны өдөр олны хүртээл болгохоор төлөвлөж буй аж.

"Good luck" дуу нь 2015 онд гарсан "Best of the Guys" цомогт багтсан бөгөөд клипийг "Монгол Контент ХХК-ний "Монгол Мюзик" төсөлтэй хамтран бүтээсэн билээ.

Энэхүү клип өнөө цагийн залууст бахархан дуурайх сэдвийг төрүүлэх, амжилт өөд уриалан дуудах, хийж буй ажил мэргэжилдээ итгэл урмаар дүүрэн байхыг хүсч уриалсан гэгээлэг сэдэвтэй уран бүтээл аж.

Хамтлагийн ахлагч М.Мягмар "Тус клипэнд маш олон уран бүтээлчид оролцсон боловч улс төрд нэр дэвшиж байгаа учраас тэр хүмүүсийн дүрсийг оруулах боломжгүй болсон. Учир нь энэ нь нэг талаас сонгуулийн сурталчилгаа нөгөө талаас уран бүтээл гэсэн мөн чанараа алдана гэж үзээд тухайн хүмүүстэйгээ ярилцаад клипээр гаргах боломжгүй болсон" гэлээ.

Тус клипэнд

  1. Э.Бадар-Ууган /2008 оны олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин/
  2. Б.Гангаамаа /Эверестийн 8848 метрийн өндөрт гарсан Монгол Улсын анхны эмэгтэй уулчин, Гавьяат тамирчин/
  3. Б.Алтангэрэл /ази тивийн хэвтээ шахалтын рекорд, Монгол улсын үнэмлэхүй рекорд эзэмшигч, Пауверлифтингийн тамирчин/
  4. С.Төгс /Загвар өмсөгч, 2013 оны Vision  наадмын топ модель/
  5. М.Анхцэцэг /2016 оны Хүндийн өргөлтийн ази тивийн аварга/
  6. Г.Мандахнаран /Чөлөөт бөхийн 2013, 2014 оны дэлхийн аваргын хойшо хүрэл медальт, Гавьяат тамирчин/
  7. Э.Ням-Очир /Чөлөөт бөхийн 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин/
  8. Б.Номин /Чөлөөт бөхийн 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт/
  9. С.Батцэцэг /Чөлөөт бөхийн 2010, 2015 оны дэлхийн аварга, Гавьяат тамирчин/
  10. С.Цэрэнчимэд /Чөлөөт бөхийн 2014 оны дэлхийн аварга, Гавьяат тамирчин/
  11. Б.Дөлгөөн /Singapore Open тэмцээний хүрэл медальт, Усан спортын ОУХМ/
  12. Н.Лхамаа /2015 Парис Дакар Раллийн Э-2 ангиллын оролцогч, Мото спортын тамирчин/
  13. Д.Болдбаатар /2015 оны Парис Дакар Раллийн оролцогч, авто мото спортын тамирчин/
  14. Ц.Амарбаясгалан /Кикбокс болон Мүатай боксын дэлхийн аварга/
  15. С.Ариунаа /2013, 2014  оны "Мерседес Бенз" загварын шоунд Монгол Улсаа төлөөлж анх удаа оролцсон
  16. Т.Батчимэг /2014 оны шатрын багийн олимпиадын аварга/
  17. С.Мөнхнасан /2016 оны Дэлхийн аварга үсчин/
  18. Б.Сумъяа /2016 оны тэшүүрийн залуучуудын олимпийн аварга/
  19. П.Сэрдамба /2008 оны Олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга, Гавьяат тамирчин/
  20. Т.Санчир /Сагсан бөмбөгийн ОУХМ, Монгол улсын шигшээ багийн тамирчин/
  21. Ө.Буянхишиг /Загвар өмсөгч "Miss world bikini model", Queen 2011 тэмцээний тэргүүн байр/
  22. Moon dance  цэнгээнт бүжгийн хамтлаг /2015 оны Дэлхийн аваргын 7-р байрын шагналт Латин бүжгийн төрөл/
  23. Б.Амарсайхан /жүжигчин, МУСТА/ тус тус "Good luck" төсөлд оролцжээ.

  HiTONE код Unimusic код DoReMi код Контентийн нэр Хамтлаг/Дуучин
125230 1125230 0000007861 Good luck(бадаг) Guys
130170 1130179 0000007862 Good luck (дахилт) Guys

Дашрамд дурдахад, GUYS хамтлагийнхан албан ёсоор гурван хүний бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралын талаар гарсан мэдээлэлд тайлбар өглөө.

Хамтлагийн ахлагч М.Мягмар:

"Манай хамтлаг гурван гишүүнтэй болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Х.Бат-Ундралтай холбоотой мэдээлэл цацагдсан ч тэр талаар бид баттай  эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй. Цаг нь болохоор холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийх байх. Биднийг нэг гишүүн нь хэл аманд орооцолдсоноос болж хасчихлаа гэсэн яриа гарсан. G2VAPE

Энэ бол бидний уран бүтээлтэй огт холбоогүй. Бид эртнээс тухайн хүний ажил амьдралын шаардлага, хамтлагийн дотоод асуудлын талаар ярилцаж, тохиролцоод гурван гишүүнтэй болсон" гэлээ.

Хамтлагийн гишүүн А.Төгсбаяр:

"Х.Бат-Ундрал  өөрийн хүсэлтээр, ажлын шаардлагаар хамтлагаасаа гарсан.  Хамгийн түрүүнд бид найзынхаа хувийн асуудлыг хүндэтгэх үүднээс гурвуулаа үлдсэн" гэлээ.

1423
  • Хурд ба үхэл Үзсэн   2102 2014-08-28
  • Обама Путинээс зугтааж байгаа бичлэг Үзсэн   2317 2014-11-11
  • Зураг авах гэж бүжиглэчих юмаа хаха Үзсэн   1176 2015-01-02
  • Ирак цэргүүд "Лалын улс"-ын цэргүүдтэй байлдаж буй бичлэг Үзсэн   1849 2014-10-07
  • NB & SALLY with Gantulga /Anuush/ Үзсэн   2191 2014-07-23
  • 50 насандаа үрчлээгүй залуу сайхан харагдахын тулд танд ердөө 5 минут байхад л хангалттай Үзсэн   977 2016-11-22
  • Таван хүүгийн нэгэн зүгт нэгдэж чадсан ГАЙХАЛТАЙ ТҮҮХ Үзсэн   1343 2016-07-04
  • Эмоци - Монгол Онцлог Үзсэн   944 2018-11-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.