|

Кендал Женнерийн гоо үзэсгэлэнгийн нууц

Инстаграм хуудаснаа хэдийн 52.5 сая дагагчтай болж, гоо үзэсгэлэн, бие галбираараа бусад эгч нараасаа эрхгүй ялгардаг 20 настай модель Кендал Женнерийн гоо сайхны нууц юу вэ гэж үү? Тэгвэл бид та бүхэндээ алдарт "Vogue” сэтгүүлд бичсэн түүний тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна. Бидний хүргэх мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Кендал Женнерийн гоо үзэсгэлэнгийн нууц

Бид энэ удаагийнхаа дугаараар уншигч та бүхэндээ, гал цогтой 20 настнуудын төлөөлөл болсон Кендал Женнерийн тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Тэрээр хэдийн цахим ертөнцөд өөрийн үл ганхах байр суурийг олоод амжсан, гал цогтой бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний амьдрал яг л ид шидийн гэмээр сайхан. Энэ нь Кендал Женнерийн нэр алдар, гоо үзэсгэлэнтэй салшгүй холбоотой. Тэр ч утгаараа та бүхэндээ түүнтэй өнгөрүүлсэн нэг өдрийнхөө талаар инээмсэглэн байж, бичин сууна.

 

Би (сэтгүүлч) түүнтэй уулзахад, тэрээр "Estee Lauder” брэндийн шинэ бүтээгдэхүүний зураг авалттай байсан юм.  Тиймээс би түүнийг арын хувцас солих өрөөнд нь хүлээхээр шийдлээ. Өрөө тэр чигээрээ саруулхан, мөн үзэсгэлэнтэй тагт нь хараад л баймаар сайхан байлаа. Өрөөний хувцас солих хэсгийг цэнхэр өнгийн дурдан хөшиг халхалжээ.

Төд удалгүй, Кендалл над руу дүрлэгэр алаг нүдээрээ харж, инээмсэглэсээр өрөөнд орж ирэв. Түүний царай цаанаасаа л гэрэлтэж, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна... Түүний инээмсэглэл, өрөөнд тусах нарны хурц гэгээ шиг л намайг гэрэлтүүлж байлаа.

Хөл нь л гэхэд, бараг миний бүхий л биетэй тэнцэхүйц шахуу урт байсанд, дотроо жаахан санаа зовсныг нуух юун. Түүний өндөр 179 см, харин миний өндөр 160 см. Дээр нь тэрээр бараг 15 см өндөр өсгийтэй гуталтай. Тэгэхээр би түүнээс бараг л 34 см намхан гэсэн үг шүү дээ.

Бид хоёул суудалдаа сууцгааж, төв царайлав. Учир нь тэрээр миний урилгаас бага зэрэг цэрвэсэн бололтой. Ингээд бид яриандаа орсон юм. 20 мин орчмыг бид түүнийг гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаар ярилцлаа.

Бидний яриа түүний нүүр будгаас эхлэв. Кендалын хувьд "Estee Lauder” брэндийн нүдний тень, уруулын будаг, гэрэл сүүдэр зэргийг зураг авалтандаа зориулж будалт хийсэн гэв. Түүнчлэн тэдгээр будгууд өөрт нь талаагдаж байгааг ч дурдсан юм.

Тэрээр хэлэхдээ, "Би өдөр тутамдаа төрөлхийн мэт харагдах бор шаргал өнгийн смоки будалтанд дуртай. Аан харин, үдэшлэг, тайзан дээр сонгодог хэрнээ, хүчирхэг харагдах, хар, үзмэн ягаан өнгийг уусгаж будах дуртай. Үнэхээр гоё харагддаг шүү.” гэсэн юм.

Ингээд бид яриагаа түүний сайн найзууд болох Кара Делевинь (Cara Delevingne), Жижи Хадид (Gigi Hadid) нарын талаар ярилцсан юм. Би тэдний харилцааны талаар асуухад, тэрээр, "Таны мэдэж байгаачлан, бид үнэхээр сайн найзууд. Хүн бүр л өөр өөрийн давтагдашгүй орон зайтай байдаг. Бид цаг ямагт л тэднээс маш их зүйлийг суралцаж, сэтгэлийн таашаалыг мэдэрч чаддаг."

"Харин миний хувьд, би өөртөө шилдэг гэж санагдсан зүйлээ л сурахыг хичээдэг. Тэд бол үнэхээр үзэсгэлэнтэй, дээрээс нь хамгийн сайн найзууд байж чаддаг" гэлээ.

Би ч түүнээс "Каратай харилцах харилцаа хэр байна? Та хоёрыг түнжин муутай байгаа гэж сонссон" гэв. Тэр миний хариултыг үгүйсгэж, "Бид ойрд ердөө л завгүй, тэр бүр уулзаж хамтдаа байж чадахгүй байгаа" гэв. Заза, ингээд энэ яриаг эндээ үлдээе дээ...

Ингээд бид яриагаа үргэлжлүүлэн, түүний үсээ хэрхэн эрүүл, торгомсог сайхан байлгадаг нууцыг асуулаа. Тэр надад, "Миний үс төрөлхийн шулуун, нарийн ширхэгтэй, зөөлөн. Тиймээс би илүү хөвсгөр, эмх замбараагүй харагдуулахын тулд үсээ угаагаад нойтон байхад нь унтдаг. Ингээд л өглөө сэрэхэд үс маань хүссэн хэлбэрт минь орсон байдаг.

Хэрвээ хэтэрхий замбараагүй бол бага зэрэг норгож хэлбэрийг нь засдаг. Аль болох үсний сэнс, хайч, хэрэглэхгүй байхыг хичээдэг.” гэсэн юм. Энгийн бүхэн агуу байдаг гэж үнэхээр үнэн үг юм аа...

Түүний арьс арьчилгааний талаар асуухад, "Би ер нь л арьс арчилгаа, үсээ янзлах тал дээр их маруухан, жаахан залхуу талдаа гэхүү дээ. Юутай ч миний арьс бага зэрэг тослог, түүнчлэн арьсан дээр батга гарах гээд байдаг учраас нүүрээ өдөрт 2-3 удаа угаадаг. Тэр болгон нүүрний будгаа сэргээж, буддаг гэхэд болно."

"Түүнчлэн энгийн үедээ аль болох нүүрээ будахгүй, амраахыг илүүд үздэг. Учир нь өдөр бүр нүүрээ будаж, студийн хурц гэрэлд шараад байхаар нүүр их өнгөө алддаг.” гэсэн юм.

Тэрээр үргэлжлүүлэн, "Эгч нар минь надад үргэлж, нүүрэн дээр гарсан батга, элдэв зүйлд хэзээ ч битгий гар хүр, үргэлж нүүрээ угаа, зовхины тосыг үргэлж түрхэж бай” хэмээн зөвлөдөг.

Би түүнээс үргэлжлүүлэн, "Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? хэмээн асуухад, ""Estee Lauder" бол хамгийн шилдэг нь. Миний арьсанд үнэхээр сайхан тохирдог шүү. Бас шөнийн тос нь супер үйлчилгээтэй.” гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн, "Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд, хадгалах горим нь хамгаас чухал. Миний хувьд гоо сайхны бүтээгдэхүүнээ аль болох харанхуй сэрүүн газар хадгалахыг хичээдэг. Тиймдээ ч нарны гэрэлд байсан будаг, гоо сайхны бүтээгдэхүүнийг эргэлзэлгүй хаядаг” гэв.

Ингээд бид дасгалын талаар ярианы сэдвээ өөрчлөв. Тэрээр хэлэхдээ,” Би кардио дасгалыг үзэн яддаг (инээв). Би зүгээр л агаарт гүйх болон хөнгөн дасгал хөдөлгөөн хийх дуртай. Гэхдээ ойрын үеэс хэвлий, өгзөгний булчингаа хөгжүүлэх зорилготой байгаа” гэлээ.

Удалгүй тэрээр зураг авалтандаа оролцох болж, бидний хэсэгхэн ч болов амттай яриа маань ийнхүү дууссан юм.

1328
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.