|

Бичлэг: Японы Асахи телевиз Хакухог “анхны хайртай” нь уулзуулжээ

Өчигдөр буюу Лхагва гарагт Японы Асахи телевизийн суваг алдартнууд оролцдог "Хэн хаана юу хийж явна вэ?” гэдэг нэвтрүүлэгтээ сүмогийн их аварга Хакухо Даваажаргалыг оролцуулжээ.

Хакухо өөрийн хүүхэд насны дурсамжаа үзэгчидтэй хуваалцах үеэрээ багадаа хамт тоглодог байсан нэгэн охиныг дурссан байна. Хакухог 7-8 настай байхад 5 настай нэг охин түүнтэй тоглодог байсан. Тэр охины хамт тоглох хүсэлтийг заримдаа Хакухо хүлээж авалгүй гомдоодог байснаа яриад уучлал гуйхыг хүсэж явдагаа ярьжээ.

Сүүлд Япон руу сүмод явахынхаа өмнө буюу 19 настайдаа нэг тааралдахад нь тэр охин сайхан бүсгүй болсон байсныг Хакухо ярьсан байна. Тэр үед ойр дотныхон нь Хакухог түүнтэй гэрлүүлнэ хэмээн ярьж ичээж байсан гэжээ.

Тэр цагаас хойш дахиж уулзаагүй охиныг нь Асахи телевизийнхэн эрэн сурвалжилж Монголоос олоод бичлэгийг нь Хакуход үзүүлж сюрприз барьсан байна. 10 гаруй жилийн дараа Өнөрзаяа гэх тэр охин нь эмч мэргэжилтэй болж Улаанбаатар хотод аж төрж байгааг уг нэвтрүүлэг үзүүлжээ.

Нэвтрүүлэг бүрэн эхээрээ:

1294
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.