|

Лондонгийн металийн биржийн шаардлагыг хангасан зэс үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгоос жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай "Ачит ихт” компани нээлтээ хийлээ. Евро стандартын сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон, орчин үеийн гидрометаллургийн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангажээ. Шинэ үйлдвэр нь SX-EW технологоор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ технолог нь дэлхий даяар 1980-аад оноос эрчтэй хөгжсөн, эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологт тооцогддог. Дэлхийдээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсний 20 хувийг ийм аргаар үйлдвэрлэдэг байна. Ачит ихт компаний хувьд 56 мянган тонн хүдрийн нөөцтэй. Жилд улсад оруулах ашгаа 16,6 тэр бум төгрөг байхаар тооцож байна. "Ачит-Ихт” компани 6 сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, 7-р сарын 10-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Одоогийн байдлаар техник технологи, үйлдвэрлэлийн процессоо жигдрүүлээд явж байна. Ижил төстэй үйлдвэрийн хувьд АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг. Тэгвэл "Ачит ихт” компани ирээдүйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
2810
  • “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв Үзсэн   2100 2015-01-13
  • Адтай жаалууд @ adtai jaaluud Үзсэн   12804 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу Трансжендер мисс Б.Солонго Үзсэн   1534 2017-03-17
  • Догь эр вэ Үзсэн   635 2018-12-07
  • Амттан бэлдэх амархан арга Үзсэн   1295 2015-06-19
  • "Got talent" шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр /Бичлэг/ Үзсэн   1934 2015-04-24
  • ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС /СУРГАМЖИЛТ ӨГҮҮЛЛЭГ/ Үзсэн   1533 2017-04-04
  • Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Үзсэн   786 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.