|

Лондонгийн металийн биржийн шаардлагыг хангасан зэс үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгоос жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай "Ачит ихт” компани нээлтээ хийлээ. Евро стандартын сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон, орчин үеийн гидрометаллургийн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангажээ. Шинэ үйлдвэр нь SX-EW технологоор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ технолог нь дэлхий даяар 1980-аад оноос эрчтэй хөгжсөн, эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологт тооцогддог. Дэлхийдээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсний 20 хувийг ийм аргаар үйлдвэрлэдэг байна. Ачит ихт компаний хувьд 56 мянган тонн хүдрийн нөөцтэй. Жилд улсад оруулах ашгаа 16,6 тэр бум төгрөг байхаар тооцож байна. "Ачит-Ихт” компани 6 сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, 7-р сарын 10-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Одоогийн байдлаар техник технологи, үйлдвэрлэлийн процессоо жигдрүүлээд явж байна. Ижил төстэй үйлдвэрийн хувьд АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг. Тэгвэл "Ачит ихт” компани ирээдүйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
2771
  • Монголд л харин хэрэгтэй санаа байна даа Үзсэн   1728 2015-03-16
  • Х.Баттулга Хойд Солонгосын удирдагчдын хөшөөнд цэцэг өргөжээ Үзсэн   2259 2014-07-28
  • Бичлэг: Суултуурт суух үеэрээ могойд хазуулжээ Үзсэн   757 2021-07-08
  • Андре Игодаула, Леброн Жеймс хоёрын “бүжиг” Үзсэн   819 2018-06-11
  • Аризонагийн цөлийг энгийн агаарын бөмбөлөгт зүүгдэн туулжээ Үзсэн   751 2020-09-05
  • Гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё Үзсэн   1365 2016-12-06
  • Хэлж ирдэггүй ҮХЭЛ Үзсэн   966 2019-01-29
  • Adam Levine - ийн шинэ найз охин Үзсэн   789 2015-10-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.