|

Нисэхээ байсан Хубилай онгоцны хатуу буулт (БИЧЛЭГ)

Саяхан Германы Тегелийн олон улсын нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газардаж буй эр зориг, авхаалж самбаа, ажил мэргэжлийн уран чадварын гайхамшгийг харуулсан аймшигтай бичлэгийг үзүүлж байсан билээ.

Энэ удаад та бүхэндээ Японы Наритагийн олон улсын нисэх буудалд буусан Хубилай онгоцны бичлэгийг хүргэж байна. Харамсалтай нь Хубилай Boeing-737-800 EI-CXV хэмээх энэхүү онгоц маань мотор дахь тосны эд ангийн гэмтлийн улмаас саяхнаас нисэхээ болиод байна.

Энэхүү бичлэгийг үзсэн мэргэжлийн нисгэгч нар "Маш муу буултын бичлэг байна. Хатуу буулт гэж үүнийг хэлж болно. Хатуу буулт нь онгоцны эд ангийг гэмтээх, эвдэх, жолоодлого алдагдах, дугуй хагарах, шатах зэрэг олон сөрөг үр дагавартай. Зарим хатуу буултад хүн гэмтэх аюултай. Арлын орнууд цаг агаарын хүнд нөхцөлд буулт хийхийг мэргэжлийн зүгээс шаарддаг. Иргэний нисэхийн салбар өндөр хөгжсөн олон нисгэгчид дугаарлаад хүлээж байдаг Солонгос, Хятад болон бусад орнуудад иймэрхүү буулт хийсэн нисгэгчид арга хэмжээ авч өөр нисгэгч томилдог юм. Манай нисгэгчдийн чадвар сайн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөлд зорчигчдыг хүлээлгэх зардал, навигацын км зардал зэргээ хэмнээд нисдэг байж болзошгүй!" хэмээн анхааруулсан байдаг.

Цаашид МИАТ-ын олон төрлийн буулт, хөөрөх үеийн бичлэгүүдийг уншигчиддаа хүргэж энэ талын мэдлэг мэдээлэлд нэмэр болох бөгөөд нэгэн хэсэг МИАТ-ынхантай манаргаж явсан эдүгээ МИАТ-ын Тамгын газрын дарга Б.Баасанцогт тэргүүтэй хамт олон амарч зугаалахаасаа ч илүү дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аль ч орны нисгэгч нарын бичигдээгүй хууль нь "Бууж байгаа бус буцаж байгаа нь шилдэг нисгэг" хэмээн яригддаг хэмээн ахмад нисгэгчид анхааруулдаг ажээ.

Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт хариуцсан ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалангийн ажлын хариуцлагагүй байдал үүнд нөлөөлсөн байх магадлалтай бөгөөд ажил үүргийн хувиарын дагуу энэ нь түүний үүрэг юм. Мөн тэрээр нисгэгчийн ур чадварт хяналт тавьж байх байсан авч ийнхүү хатуу буулт хэдийг хийсэн нь мэдэгдэхгүй, цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийхгүй байсаар эдүгээ Хубилай Boeing-737 онгоц хөдөлгүүрээ солихоос нааш нислэгт гарах боломжгүй болжээ.

МИАТ-ын эрэлхэг нисгэгчдийн бас нэгэн хатуу буултын бичлэгийг үзэцгээе.

 

4258
  • 7 масктай залуу хувцасаа тайлах үед шүүгчид болон үзэгчид алмайрлаа Үзсэн   4835 2015-01-17
  • Стамбулд, метроны шатанд хүн “хавчуулагджээ” Үзсэн   874 2018-03-28
  • Реппер Rokit Bay-ийн найз бүсгүйтэй танилцаарай Үзсэн   1524 2016-09-20
  • Сүнсний баяраар онцгой нүүр будалттай байхыг хүсвэл үүнийг үзээрэй (video) Үзсэн   791 2016-10-29
  • ёстой инээдтэй хүүхэд Үзсэн   1269 2014-11-12
  • Дасгалаа хийгээрэй ...дагаад хийгээрэй ... Үзсэн   1240 2015-06-15
  • Тарвага нохой хоёрын наадаан хаха Үзсэн   1943 2014-08-10
  • 3D зураг зурах аргыг сураарай Үзсэн   7363 2015-06-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.