|

Нисэхээ байсан Хубилай онгоцны хатуу буулт (БИЧЛЭГ)

Саяхан Германы Тегелийн олон улсын нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газардаж буй эр зориг, авхаалж самбаа, ажил мэргэжлийн уран чадварын гайхамшгийг харуулсан аймшигтай бичлэгийг үзүүлж байсан билээ.

Энэ удаад та бүхэндээ Японы Наритагийн олон улсын нисэх буудалд буусан Хубилай онгоцны бичлэгийг хүргэж байна. Харамсалтай нь Хубилай Boeing-737-800 EI-CXV хэмээх энэхүү онгоц маань мотор дахь тосны эд ангийн гэмтлийн улмаас саяхнаас нисэхээ болиод байна.

Энэхүү бичлэгийг үзсэн мэргэжлийн нисгэгч нар "Маш муу буултын бичлэг байна. Хатуу буулт гэж үүнийг хэлж болно. Хатуу буулт нь онгоцны эд ангийг гэмтээх, эвдэх, жолоодлого алдагдах, дугуй хагарах, шатах зэрэг олон сөрөг үр дагавартай. Зарим хатуу буултад хүн гэмтэх аюултай. Арлын орнууд цаг агаарын хүнд нөхцөлд буулт хийхийг мэргэжлийн зүгээс шаарддаг. Иргэний нисэхийн салбар өндөр хөгжсөн олон нисгэгчид дугаарлаад хүлээж байдаг Солонгос, Хятад болон бусад орнуудад иймэрхүү буулт хийсэн нисгэгчид арга хэмжээ авч өөр нисгэгч томилдог юм. Манай нисгэгчдийн чадвар сайн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөлд зорчигчдыг хүлээлгэх зардал, навигацын км зардал зэргээ хэмнээд нисдэг байж болзошгүй!" хэмээн анхааруулсан байдаг.

Цаашид МИАТ-ын олон төрлийн буулт, хөөрөх үеийн бичлэгүүдийг уншигчиддаа хүргэж энэ талын мэдлэг мэдээлэлд нэмэр болох бөгөөд нэгэн хэсэг МИАТ-ынхантай манаргаж явсан эдүгээ МИАТ-ын Тамгын газрын дарга Б.Баасанцогт тэргүүтэй хамт олон амарч зугаалахаасаа ч илүү дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аль ч орны нисгэгч нарын бичигдээгүй хууль нь "Бууж байгаа бус буцаж байгаа нь шилдэг нисгэг" хэмээн яригддаг хэмээн ахмад нисгэгчид анхааруулдаг ажээ.

Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт хариуцсан ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалангийн ажлын хариуцлагагүй байдал үүнд нөлөөлсөн байх магадлалтай бөгөөд ажил үүргийн хувиарын дагуу энэ нь түүний үүрэг юм. Мөн тэрээр нисгэгчийн ур чадварт хяналт тавьж байх байсан авч ийнхүү хатуу буулт хэдийг хийсэн нь мэдэгдэхгүй, цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийхгүй байсаар эдүгээ Хубилай Boeing-737 онгоц хөдөлгүүрээ солихоос нааш нислэгт гарах боломжгүй болжээ.

МИАТ-ын эрэлхэг нисгэгчдийн бас нэгэн хатуу буултын бичлэгийг үзэцгээе.

 

4148
  • Бөө, удган нар нэгдэн улс орноо ядууруулсан 9 улс төрчийг тэнгэрт мэдүүлнэ гэв Үзсэн   1361 2018-04-18
  • Х түц - Өрөвдөлтэй хосууд Үзсэн   1469 2015-08-04
  • Xэвийн боовоор шоколадтай бялуу хийх жор Үзсэн   1061 2019-02-11
  • Ямар ч мэсгүйгээр хүний биерүү гараа хийгээд өвчин, хавдраас нь салгаж байна гэнэ /бичлэг/ Үзсэн   2612 2014-08-01
  • Үзэгээ нэг ч таслалгүйгээр тойрог зурангаа уран зураг зурж байна Үзсэн   3822 2014-08-01
  • Уран сайхны кинонуудын шилдэг 10 тулаантай хэсгүүд Үзсэн   2839 2014-08-12
  • Давхар эрүүг арилгах шилдэг дасгал Үзсэн   2752 2015-04-24
  • Хумас будах шинэ төхөөрөмж гарчээ Үзсэн   1024 2015-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.