|

Mc collection хамтлаг 6 жилийн ойн тоглолтоо хийнэ

 

Анх залуусын дунд нүүрээ маскаар нууж ямар хүмүүс бол гэж бяцхан хүлээлт үүсгэж тухайн үедээ сенсаци тарьж байсан хамтлаг болмэдээж MC Collection хамтлаг.Уг хамтлагийг та бүхэн "Эцсийн удаа" "Сурагч нас" " Хүлээлт" "Тэр л охинд" " Усан  хулгана” гэх мэт олон сайхан дуунуудаар нь сайн мэдэх бизээ.
Хүүхэд залуусын хэдийнээ сонсох дуртай болсон тус хамтлаг анх гурван хүний бүрэлдэхүүнтэй  2008 оны 11 сарын 1-нд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд  хүрсэн дуу бол"Эцсийн удаа” бөгөөд  өдий хүртэлх тэдний хийсэн олон сайхан хит уран бүтээлүүдийг бид сайн мэдэх билээ.
Тэд  2009 онд анхны"Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан бөгөөд цомгийн өдөрлөгөө маскны ард өнгөрүүлсөн нь сонсогчдын анхаарлыг нилээдгүй татсан юм.
Улмаар 2010 онд дахин "Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь"Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.

Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийн бие даасан 6 жилийн тоглолтоо тавихгээд нилээд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөд тухайлбал, 100%  амьд хөгжмийн хамтлагтай хамтарч тоглох гэнэ.
Сонсогч фэнүүдийгээ удаан хүлээлгэсний эцэст маскны ард дахь залуус урлагийн алтан тайзыг ийнхүү байлдан дагуулах цаг нь иржээ. Ингээд тэдний шинэ уран бүтээл Мартаагүй дууг зориулаж байна....
6121
  • БИДНИЙ ДУНД АМЬДАРДАГ ЕР БУСЫН АМЬТАД Үзсэн   841 2018-10-19
  • Наагий Агиймаа-Хайрласан Зүрх /Танхай тээгч-OST/ Үзсэн   1624 2015-01-14
  • Онгоцны осолд орсон эр 30 жилийн дараа хөл дээрээ зогсжээ Үзсэн   532 2019-01-07
  • Хөөрхий унаач хүүхдүүд ингэж л моринд гишүүлдэг байх нь Үзсэн   999 2017-04-25
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1416 2015-01-07
  • Б.Аззаяа: Хүмүүс намайг “ТАВТАЙ НОЙРСООРОЙ” дуугаар минь илүүтэй мэддэг юм байна лээ Үзсэн   2919 2016-09-26
  • Mask - Ber guisan ni hoshin shog Үзсэн   2989 2014-08-09
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1620 2014-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.