|

Путин шигшээ багтаа хөлбөмбөг заав VIDEO

Хоёр жилийн дараа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах Оросын тамирчид "Евро 2016"-д бут ниргүүлж эх орон луугаа буцсан билээ. Оросууд энэ байдлаараа 2 жилийн дараа талбайд гармагцаа анхны тоглолтоороо ялагдах магадлалтай. Жирийн орос иргэд уурлан бухимдаж, шигшээ багаа тэр чигт нь хөөн тарааж оронд нь шинэ хүмүүсийг авахыг шаардаж байна. 

Гэтэл энэ үеэр ялагдсан хөлбөмбөгчид арга барилаа сайжруулах талаар бодохын оронд нөгөө тэмцээний дараа шууд л гадаадын тансаг орнуудад амрахаар явжээ. Асар өндөр цалинтай хүмүүс хойно, ёстой лаагаа иднэ үү, тансаглана уу дурын хэрэг хойно. Энэ нь орос иргэдийн уур хилэнг бүр бадраажээ. Ингээд та бүхэнд оросуудыг байлдан дагуулж байгаа хүүхэлдэйн киног сонирхуулж байна. 

Оросын Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр хүрч ирээд хөлбөмбөгчидтэйгээ "хүмүүжлийн яриа" ярьжээ. Путин "Хаалганд зогс" гэж Кокоринд тушаав. Кокорин "Би уг нь талбайд гүйдэг л дээ" гэхэд Путин "Та нарын хэн нь ч гүйдэггүй юм билээ, би харсан" гэжээ. Хөлбөмбөгчид "Та тэгээд бидэнд хөлбөмбөг заах гээ юу?" гэж ёстой асуухад "Би хөлбөмбөг тоглож чадахгүй, харин жудо чадна" гээд цааш юу болсныг бичлэгээс үзнэ үү. 

"Чебурашка" студийн бүтээсэн энэ хүүхэлдэйн кино хэдхэн цагийн дотор 800 мянган хүн үзжээ. 

www.mnews.mn 


1268
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.