|

Таван хүүгийн нэгэн зүгт нэгдэж чадсан ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

Өсвөр насны охидын хамгийн их сонсдог хөвгүүдийн хамтлаг яах аргагүй 2010 оны Их Британийн The X-Factor шоунаас төрсөн One direction хамтлаг билээ. Тус хамтлаг 2014 оны Биллбоурд сэтгүүлийн Шилдэг уран бүтээлч, 2015 оны Форбэс сэтгүүлийн жагсаалтад олсон орлогын хэмжээгээрээ ( $130 сая) дөрөвт бичигдсэн гайхалтай түүхтэй. wink

16-19 насны Найл Хоран, Лиам Пэйн, Хэрри Стайлз, Зейн Малик болон Луи Томлинсон нар Их Британийн The X Factor шоуны 7 дахь цувралд соло дуучдын ангилалд шалгуулаад аль аль нь эцсийн шат хүртэл үргэлжлүүлж чадалгүйгээр хасагдсан. Гэвч нэвтрүүлгийн шүүгч Саймон Кауэл, зочин шүүгч дуучин Николь Шерзингер хоёр эдгээр хөвгүүдийг нийлүүлж хамтлаг болгох санааг гаргаснаар тэдний амжилтын гараа эхэлсэн юм.

Тэдэнд хамтлаг болж бие биенээ таньж бэлтгэл хийхэд хоёр долоо хоногийн хугацааг өгчээ. Ингээд Харри Стайлз хамтлагтаа One Direction нэрийг санал болгож тэд хамгийн анх дуучин Натали Имбрулиагийн Torn дууны акустик хувилбарыг сонгон дуулснаараа жинхэнэ хамтлаг болохоо харуулсан гэдэг. Шоуны төгсгөлд тэд 3-р байрт орсон ч эхний байранд орсон уран бүтээлчдээс илүү сонсогч фенүүдтэй болсон. Тун удалгүй тэд Саймон Кауэлийн Syco Records студитэй £2,000,000 гэрээ байгуулж анхныхаа альбомны ажилдаа орж байжээ.


 

Ар араасаа АМЖИЛТ ДАГУУЛСАН цомгууд

One Direction хамтлагийн анхны сингл болох What Makes You Beautiful дуу 2011 оны 9 сард Их Британий сонсогчдын хүртээл болж UK Singles Chart-г тэргүүлсэн бол 2012 оны хоёрдугаар сард АНУ-д хүрч Биллбоурд Хот 100-гийн 28-д бичигдсэн. Тэдний анхны Up All Night альбом Америкт 500,000 хувь, дэлхий даяар 3 сая гаруй хувь борлогдсон нь яахын аргагүй гайхалтай.

2011 оны 12-р сард хамтлагийнхан анхны Up All Night аялан тоглолтоо Их Британи, Австрали, Хойд Америк болон Азийн улсуудад хийх болсноо хэлсэн. Мөн тэд анхны сингл What Makes You Beautiful дуугаа 2012 оны Лондонгийн Олимпын хаалтын үйл ажиллагаан дээр дуулж байв. Харин хоёр дахь альбом Take Me Home 2012 онд худалдаанд гарсан эхний долоон хоногтоо л 540,000 хувь борлогдож 34 орны чартыг тэргүүлсэн.   

2013 оны наймдугаар сард One Direction: This Is Us нэртэй 3D баримтат кино нээлтээ хийсэн нь Box Office-д амжилт олж $60,000,000 ашиг олжээ. Тус баримтат кинонд орсон Best Song Ever дууны клипийг Youtube-д тавигдсан 24 цагийн дотор 10,9 сая удаа үзэж рекордыг тогтоож байв.Тэдний 3 дах цомог Midnight Memories 2013 оны 11 сард худалдаанд гарч шүүмжлэгчдээс чамгүй сайшаалыг хүртсэн.

2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн хамтлагийн Where We Are  аялан тоглолт 282 саяын ам.долларын ашиг олж тус оны хамгийн их ашиг олсон аялан тоглолт болсон.

 

ЗЕЙН соло уран бүтээл хийхээр хамтлагаа орхив sad

2015 оны гуравдугар сард One Direction хамтлагийн гишүүн Зейн Малик хамтлагаасаа гарсан талаар албан ёсоор мэдээлсэн юм. Харин хамтлагийнхан түүнийг хамтлагаасаа гарсан ч One Direction уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн шинээр гишүүн авах бодолгүй байгаа талаараа мэдэгдсэн.

2015 оны долдугаар сард хамтлагийнхан Drag Me Down дуугаа сонсогчдийн хүртээл болгосон нь Зейн Малик хамтлагаа орхисноос хойшхи анхны дуу нь байсан. 11-р сард Made in A.M нэртэй тав дахь цомог худалдаанд гарч One Direction хамтлаг American Music Awards шагнал гардуулах ёслолоос 2015 оны Шилдэг Уран Бүтээлчийн шагналыг хоёр дахь жилдээ дараалж хүртсэн юм.

Гэвч удалгүй хамтлагийнхан 2016 онд уран бүтээлийн завсарлага авах талаараа зарласан. Завсарлага 18 орчим сар үргэлжлэх байсан ч Харри Стайлз хамтлагаасаа гарч ганцаарчилж уран бүтээл туурвихаа энэ оны хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдсэн нь шүтэн бишрэгчдийг нь дахиад л гуниглуулсан. crying

Тэд хүүхдэд heart хайртай

Хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст ялангуяа хүүхдүүдэд болон хавдрын эсрэг эмчилгээ, судалгаанд хандив цуглуулахад туслаж өөрсдийн хувь нэмрээ оруулсаар иржээ.  

Тэдний лааны тосон баримал Лондонд байдаг.

 

 

Ингээд та бүхэнд хамтлагийн гишүүдийн талаар товч танилцуулъя.

Найл Жеймс Хоран

  1. Тэр 1993 оны есдүгээр сарын 13-нд Ирландын Мюллингар хотод төрсөн.

  2. 5 настай байхад нь түүний эцэг эх салж тэрээр ах Грегтэйгээ аавтайгаа хамт амьдрах болжээ.

  3. Түүний бага нас Мюллингар хотод өнгөрсөн бөгөөд тэрээр бага ангидаа St. Kenny National School-д сурч байжээ.

  4. Тэрээр ахынхаа зул сараар бэлгэнд авсан гитарыг анх тоглож сурчээ.

  5. Түүний авга эгч дуулах авъяасыг нь нээсэн байна.

  6. Найл 16 настайдаа Их Британийн The X Factor шоуны шалгаруулалтанд Ne-Yo-гийн So Sick дууг дуулсан.

  7. Түүний шүтдэг уран бүтээлч бол канадын дуучин Майкл Бублэ

  8. Тэрээр рок хөгжимд дуртай бөгөөд The Eagles, Bon Jovi, The Script нарын фен юм.

  9. Найл гольф, хөл бөмбөг тоглох дуртай.

  10. 2010 оны зун тэрээр хөл бөмбөг тоглож байгаад өвдгөө гэмтээж байжээ.

  11. Тэрээр шувуунаас айдаг.

  12. Түүний хамгийн дуртай дуу бол Coldplay хамтлагийн Viva La Vida

  13. Түүний дуртай сүрчиг Armani  Mania by Giorgio Armani

  14. Найл хамтлагаасаа ганцаараа ямар ч шивээсгүй нь юм.

  15. Тэрээр дуучин Селена Гомезид сайн гэдгээ нэг бус удаа нуулгүй хэлж байсан.


Лиам Пейн

  1. 1993 оны наймдугаар сарын 29-нд Английн Вулвэрхэмптон хотод төрсөн.

  2. Тэрээр дээрээ Никола, Рут гэсэн 2 эгчтэй.

  3. Лиам 4 нас хүртлээ эмнэлгээр явжээ. Учир нь түүнийг төрсөн цагаас эхлэн түүний нэг бөөр ажиллахгүй байсан аж.

  4. Тэрээр багаасаа гүйлтээр хичээллэж байсан учир 2012 оны Лондонгийн Олимпийн үеэр Английн шигшээ багийн сэлгээний багт багтсан.

  5. Сургуулийнхан нь түүнийг дээрэлхдэг байсан учраас 12 настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн.

  6. The  X Factor шоунд оролцохоосоо өмнө анх Wolverhampton Wanderers хөл бөмбөгийн тоглолтын үеэр 26 000 үзэгчдийн өмнө дуулж байсан туршлагатай.

  7. Анх 14 настайдаа The X Factor шоунд Фрэнк Синатрагийн Fly Me To The Moon дууг дуулж эхний шатандаа тэнцсэн ч дараагийн шатнаасаа хасагджээ.

  8. 16 настайдаа дахин шоунд оролцсноороо One Direction хамтлагийн гишүүн болсон.

  9. Лиам Big Payno нэрээрээ маш олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан. Дуучин heart Шерил Коулын  I Don’t Care дууны ремикс, түүний I Won’t Break мөн Hometown хамтлагийн The Night We Met дуунуудыг зохиож, Juicy J, Pharrell Williams, Omi, Little Mix, Jennifer Lopez, Wiz Khalifa зэрэг одуудтай хамтарч уран бүтээл туурвисан.

  10. 2010- 2013 хооронд The X Factor шоуны бүжигчин Дэниел Пизертэй үерхэж байсан бол одоо дуучин Шерил Коултай үерхэж байгаа.

  11. Лиам бөөрнийхөө эмгэгээс болж согтууруулах төрлийн юм уудаггүй байсан ба одоо түүний бие эв эрүүл болсон ч тэрээр архи согтууруулах ундаа огт амсдаггүй байна.

  12. Түүний шүтдэг дуучин бол Робби Уильямс.

  13. Дуртай хүүхэлдэйн кино нь Toy Story.

  14. Найзыгаа галаас аварч байсан.

  15. "Attitude" сэтгүүлээс гаргасан жагсаалтаар 2015 оны "Хамгийн Сайхан Эр" болж байсан.

  16. "Harry Potter" цувралын фен.

  17. Түүний дуртай сүрчиг Only The Brave by Diesel, Shock For Men by Calvin Klein

  18. Лиам биен дээрээ таван шивээстэй.

  19. Тэр дуучин Шерил Коултай үерхэж байгаа бөгөөд хосын насны зөрүү 9 юм. Нэгэн сонирхолтой баримт сануулахад Лиам анх 16 настайдаа Х Factor тэмцээнд оролцохд Шерил шүүгч хийж байсан ба түүнд "Яах аргагүй Тийм" гэсэн саналыг өгсөн. Сонин тохиол шүү.


 


Хaрри Эдуард Стайлз

  1. 1994 оны хоёрдугаар сарын 1-нд Английн Вүүстершир хотод төрсөн.

  2. Түүний бага нас Чешир мужийн Холмс Чапл тосгонд өнгөрсөн.

  3. The X Factor шоунд оролцохынхоо өмнө Харри нэгэн бейкери кафед цагийн ажил хийдэг байжээ.

  4. Тэрээр багаасаа дуулах дуртай байсан.

  5. Freddie Mercury, Elvis Presley, The Beatles зэргийн дуунууд түүнийг дуучин болоход нөлөөлсөн.

  6. Холмс Чаплын бүрэн дунд сургуульд сурч байхдаа White Eskimo нэртэй хамтлагийн гоцлол дуучин байсан.

  7. 2011-2012 хүртэл The Xtra Factor шоуны хөтлөгч Кэролин Флэктэй, 2012-2013 хүртэл дуучин Тэйлор Свифттэй үерхэж байжээ.

  8. Тэрээр цамцны товчинд дургүй. Тиймдээ ч түүнийг цамцаа товчлоогүй явж байхыг харах нь элбэг.

  9. Түүний дуртай кинонууд нь Love Actually, Titanic, The Notebook.

  10. Дуртай амьтан нь яст мэлхий.

  11. Тэрээр кинотеатрт кино үзэхээс илүү гэртээ тухалж үзэх дуртай.

  12. Цэнхэр өнгөнд дуртай.

  13. Зүүдэндээ ярьдаг.

  14. Харри франц хэлээр бага зэрэг ярьдаг.

  15. Харрийг урт үсгүйгээр төсөөлөхийн аргагүй ч саяхан тэрээр үсээ тайрч тайрсан үсээ хавдрын эмчилгээний улмаас үс нь унасан хүүхдүүдэд хиймэл үс хийдэг "Little Princess Trust" санд хандивлажээ.

  16. Тэрээр одоогийн байдлаар нэрт найруулагч Кристофер Ноланы 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн Dunkirk хэмээх кинонд тоглож байгаа юм.

  17. Түүний дуртай сүрчиг Bleu de Chanel by Chanel.

  18. Харри хамтлагийнхаа хамгийн их шивээстэй буюу тэрээр 42 шивээстэй.

  19. Тэрээр Кендалл Женнертэй үерхсэн нь олны анхаарлыг ихэд татсан.




     

Луи Уильям Томлинсон

  1. 1991 оны 12 сарын 24-нд Өмнөд Йоркширын Донкастер хотод төржээ.

  2. Томлинсон гэдэг нь түүний хойд аавын нэр.

  3. Тэрээр 11 настайдаа ITVсувгийн Fat Friends цувралд төрөөд удаагүй ихэр дүү нартайгаа тоглож байжээ.

  4. Луи тус сувгийн If I Had You, BBC сувгийн Waterloo Road зэрэг кинонуудад жижиг дүр бүтээж байж.

  5. Үүний дараа тэрээр Барнсли хотын жүжигчний сургуульд орсон байна.

  6. Тэрээр 2009 оны The X Factor шоунд оролцсон ч тэнцээгүй байна.

  7. Луи хөл бөмбөг сайн тоглодог учраас Донкастер хотын хөлбөмбөгийн баг түүнийг 2013 онд багтаа авчээ.

  8. Тэрээр үсээ янзлахдаа өдөрт 1 цаг хагас зарцуулдаг байна.

  9. Америкийн стилист Бриана Жунвирт Луи хоёрын хүү Фредди Рэйн 2016 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд хосууд хэдийгээр салсан ч хүүгээ эв найрамдалтайгаар өсгөж байгаа.

  10. Тэрээр одоо жүжигчин Дэниэль Кэмпбэллтэй үерхэж байгаа юм.

  11. Түүний дуртай сүрчиг Gucci Guilty by Gucci

  12. Луи 16 шивээстэй.

 


Зейн Малик

  1. Түүнийг Жавадд гэж дууддаг.

  2. Зейн 23 настай. 1993 оны 12-р сарл Англи улсад төрсөн.

  3. Түүний орд нь Матар.

  4. Түнийг анхнаасаа "Zain" гэж нэрлэсэн боловч "Zayn" гэдгийг илүүд үздэг байна.

  5. Араб хэл "Zayn" гэдэг нь үсэсгэлэн төгс гэсэн утгатай ажээ. (нэрэндээ ч тохиросн мэт "нүд хөмсөг" болсон хүн cheeky)

  6. 2015 оны гуравдугаар сарын 25-нд Зейн хамтлагаа орхих гэж буйгаа хэлсэн. Тэрээр өөрийн бие даасан уран бүтээлийг илүүд үзсэн юм.

  7. 2016 оны нэгдүгээр сард өөрийн анхны бие даасан цомгоо гаргасан.

  8. Түүний эцэг Пакистан гаралтай хүн.

  9. Тэр цайвар бор өнгийн нүдтэй.

  10. Зейн нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй байна

  11. Зейн анх 10 настайдаа ангийнхаа Софи Кирк хэмээх охиныг үнсэж анхны үнсэлтээ хийсэн гэдэг.

  12. Тэрээ гэр бүлтэйгээ хамтдаа гэртээ цагаа өнгөрүүлэхийг илүүд үздэг.

  13. Өндрөөс айдаг өвчинтэй.

  14. Тэр үсний загвараа өөрчлөх дуртай.

  15. Зейн хэдхэн хоногийн өмнө <i>Mind of Mine</i> хэмээх хувцасны коллекцоо худалдаанд гаргажээ.

  16. Борис нэртэй нохойтой. Мөн Том болон Роло нэртэй хоёр мууртай. Ер нь тэрээр амьтанд их хайртай.

  17. Тэрээр загвар өмсөгч Жижи Хадидтай үерхдэг бөгөөд хосуудыг салсан гэх мэдээлэл саяхан олны дунд тарсан ч энэ худал зүйл байжээ.


1189
  • Жирэмсэн эхчүүдийн сонсох 30 дуу Үзсэн   994 2016-03-10
  • “Варкрафт” кино тэргүүллээ Үзсэн   1152 2016-07-04
  • Үхэж буй нохой руу дөхөн очтол... Үзсэн   1008 2016-10-11
  • Макс өргөөгийн барилга хүн гэмтээж бэртээж дуусахгүйнээ Үзсэн   1178 2014-11-21
  • Монгол залуугийн гайхалтай гэрлэх санал Үзсэн   803 2015-12-29
  • Машинаасаа хүүхдээ унасныг мэдэхгүй явжээ Үзсэн   957 2016-03-04
  • Олон сая хүнийг уйлуулсан бичлэг гэнэ ээ. Аавынхаа нас барсан мэдээг аваад хүүхдүүд нь оршуулган дээр нь очихоор цуглахад ийм юм болжээ. Үзсэн   927 2016-01-15
  • Энэ бүжгийг ч мэргэжлийн төвшинд хийж байна даа Үзсэн   812 2014-10-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.