|

Дээрэмчид дэлгүүрт түгжигдэв (видео)

АНУ-ын Нью-Жерси мужийн Паттерсон хотод гар утас худалдаалдаг дэлгүүрийн эзэн хоёр дээрэмчнийг түгжиж орхисон байна. Түүгээр өнгөрч явсан хүмүүс дэлгүүрийн үүдэнд бөөгнөрөөд, болж буй үйл явцыг гар утсаараа бичиж авахдаа дээрэмчдийг даапаалан инээж байсан гэнэ. Гартаа буу барьсан хоёр этгээд гар утас худалдаалдаг дэлгүүр рүү орж ирээд бэлэн мөнгөө утаснуудтайгаа өгөхийг шаардахдаа ямар занганд орохоо мэдээгүй бололтой. 

Дэлгүүрийн эзэн тэдэнд хандаж юу хүссэнээ авч болно гэж хэлээд өөрөө арын хаалгаараа гарч хаалгаа дангинатал түгжжээ. Дараа нь гол хаалга руу гүйж очоод түүнийг гаднаас нь цоожилсон гэнэ. Байдал бишидсэнийг ойлгосон этгээдүүд эцэс сүүлдээ шалдаа буун "Биднийг эндээс гаргачих л даа” хэмээн орилж эхэлсэн байна. Тэр үед дэлгүүрийн гадаа хэрэгт дуртай хүмүүс цугларсан аж. 

Дэлгүүрийн эзэн цагдаа нарыг дууджээ. Гэвч цагдаа нар ирэхийг нэг их яараагүй гэнэ. Гэмт этгээдүүд зэвсэглэсэн гэдгийг хэлснээр тэд шуурхайлан иржээ. Тэр хооронд дээрэмчид шаардлагатай багаж зэвсгүүдийг олж, хаалгыг нээгээд оргон дайжсан байна. 
 

1062
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-03-16
    • Бичсэн: Elouise
    Wow, how many inritesteng things to do. I Googled some of the places mentioned in here and the pictures are amazing. Lanzarote sounds like lots of fun.Ruth (Tanama Tales) recently posted..