|

Эндүүрээд одойчуудын дэлгүүрийг дээрэмджээ (видео)

Английн Бристоль хотод гурван хулгайч чамгүй юман дээр буулаа гэж бодоод машинаараа одой эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрийн шилэн ханыг цөмлөж орсон байна. Хулгайч нар загварлаг хувцасны дэгжин дэлгүүрийг хуу хамахаар төлөвлөсөн ч андуураад эхлээд аяллын товчооны ханыг хага цохижээ. Гэвч тэндээс ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг олсонгүй.

Дараа нь тэд зэргэлдээх дэлгүүрийн ханыг цөмлөөд "бичил” биетэй эмэгтэйчүүдэд зориулсан хувцас авч явжээ. Тэд хууль бусаар авч явсан зүйлээ борлуулж чадахгүй гэдгээ таамаглаагүй гэнэ. Нийтдээ тэд 20 мянган фунтын хувцас өмсгөл авч явсан байна.

Цагдаа нар ийм "авхаалжтай” хулгайч нартай анх удаагаа тулгарсан бөгөөд цагаан өнгийн "Ягуар” машин хөлөглөсөн гурван эрэгтэйг эрэн сурвалжлах болжээ.
 
1276
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.