|

Хуулийнхан олон хууль зөрчсөн асуудлыг нуун дарагдуулсан гэв

УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын менежер Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм. Улмаар хэргийг хуулийн байгууллагуудаар шалгуулах болсноо мэдэгдэж байсан юм. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Увс аймгийн Ардчилсан намаас гаргасан "УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа түүний нөхөр н.Чулуунбаатар нарт тус бүр 50,000 төгрөг өгч "Заавал явж Ч.Хүрэлбаатарын төлөө  саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жийп машинаар авч явуулна” гэж хэлсэн ч бүсгүйг машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу авч явсан. Тус микробусад олон хүн чихэлдэж явсан тул 26 хоногтой хүү амьсгалын дутагдалд орж, амьсгал хураасан”. Дөнгөж 26 хоногтой нярай хүүхдийн үхлийн гэм буруутай этгээдийг тодруулж өгөхийг хүссэн гомдлыг хянан шалгаад, хуулийн байгууллагынхан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Ийм шийдвэр гаргасан хуулийнхныг олон хууль ноцтой зөрчсөн асуудлыг нуун дарагдууллаа гэж Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар хэллээ.

 


Ч.Хүрэлбаатар гишүүний ухуулагч нар иргэдэд мөнгө тараасан гэх хэргийг шүүхийн байгууллага хэлэлцээд холбогдох баримтуудаас ухуулагч нар мөнгө тараасан нь тогтоогтохгүй байна гэж шийдэж, хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг шүүж шийдвэрлэсэн Ховд аймгийн шүүгч Б.Дамба ёс зүйгүй авирласан гэж Г.Батбаяр өмгөөлөгч үзэн ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд гомдол гаргажээ. Энэ мэтчилэн гарсан гэмт хэргийг шүүн хянан хэлэлцэж, буруутай этгээдийг тогтоох хуулийнхан хууль зөрчиж буйг Г.Батбаяр өмгөөлөгч хөндөн ярилаа. Мөн тэрбээр Хотгор Шанагын уурхайн хувьцааны хэсэг болон зарагдсан гурван сая ам долларын тодорхой хэсгийг Ч.Хүрэлбаатар гишүүн өөрийн төрсөн ах нараараа дамжуулан авсан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар холбогдох цагдаагийн газарт нь гомдол гаргажээ.




 
 
news.mn

1194
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.