|

Виртуал орчныг ГАРААРАА мэдэрнэ

Виртуал ертөнцийг бүтээснийхээ дараа бид дотор нь орж үзэхийг хүсэв. Одоо бүгд орж чаддаг болсон. Харин дараа нь бид хүрч үзэхийг хүсэв. Удахгүй бүгд хүрч чаддаг болно.

80, 90-ээд оны зөгнөлт кинонуудад хүмүүс тоглоомынхоо ертөнцөд орж, бүр гэмтэж бэртэх, амиа алдах зэргээр бодит ертөнцтэй холбогдож байгааг харуулдаг.

Харин энэ бүхэн одоо дэлгэцийн зөгнөлөөс хальжээ. Dexmo компани механик бээлийг танилцууллаа. Энэхүү бээлийг өмссөн хүн виртуал орчинд байгаа эд зүйлсийг үнэхээр барьж байгаа мэт мэдэрч чадах юм.


Бээлийний хуруунууд нь хэрэглэгчийн гарын хөдөлгөөнийг мэдэрч, виртуал орчинд байгаа биетийн хэлбэр, хэмжээ, дүрс тэр ч бүү хэл хатуу зөөлнөөс шалтгаалан өөр өөр үйлдэл хийнэ.

Хятадын Dexmo бизнесийн гараагаа эхэлж буй компанийг санхүүжүүлсэн Dexta Robotics өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ төхөөрөмжийг бүтээхээр 20 гаруй туршилтын загвар хийжээ.

Компани энэхүү төхөөрөмжийг компьютер тоглоом, боловсрол, анагаах ухааны салбарт ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Гэвч энэ төхөөрөмжийг зүгээр л хайрцагнаас гаргаж ирээд ашигладаг энгийн цахилгаан бараатай адилтгаж болохгүй юм. Учир нь хэрэглэгчид яг л виртуал орчинд байгаа зүйлсийг мэдрэх боломжийг олгох программ хангамж шаардлагатай.

Түүнчлэн тэр программ хангамжийг нь хөгжүүлж чадах томоохон компани ч хэрэгтэй. Тиймээс Dexmo төхөөрөмжөө хэзээ, ямар үнэтэй худалдаанд гаргах тал дээр бус харин хамтран ажиллах компанийг хайж байгаа юм.

Эх сурвалж: Engadget 

1177
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.