|

Монгол аваргуудын барилдаан үзэгчдийг шуугиулсаар байна

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн тавдaхь өдрийн барилдаан өндөрлөлөө. Аки башё том цолтонуудад халгаатай байгаа бөгөөд 5 өдрийн дараа озеки Гойёдо, маэгашира Окиноуми нар тэргүүлж байна. 

Аки башёгийн тавдахь өдөр ёкозүна Харумафүжи Шодайтай барилдан ээлжит даваагаа авлаа. Японы ирээдүйтэй бөх Шодай манай аваргыг эхний дайралтаараg дэвжээнээс гаргах дөхсөн бөгөөд хашир аварга хий гаргасангүй туршлага заан давлаа. Мөн ёкозүна Какүрюү Точиношинтой хүч шавхан барилдсаны эцэст хав барьцнаас мордож өрсөлдөгчөө давсан юм. Харумафүжи өнөөдөр Такайнова Э:Баасандоржтой барилдахаар оноолт таарсан байна. Ёкозүна Какүрюү Кайсейтай барилдахаар оноолт таарчээ. 

Дөрвөн озекигийн барилдаан озеки Котошёогикүгийн барилдаанаар эхэлж тэрээр Точиозаныг ёрикири мэхээр гаргасан юм. Мөн тэргүүлэгч озеки Гойёдо Такарафүжиг даван башёг тэргүүлсээр үлдлээ. Озеки Тэрүнофүжи өчигдөр Миёгорюүтай хүч үзэн эвгүй байдлаас гуравдахь даваагаа авлаа. Озеки Кисеносато өчигдөр Такайнова Баасандоржтой барилдан ёрикири мэхээр давсан байна. 

 

Манай маэгашира цолтонуудаас Тамаваши-Аравашитай,  Кёкүшюүхо-Чиёошоматай барилдав. Монгол бөхчүүдийн тулаан ах бөхчүүд /Тамаваши, Кёкүшюүхо/ нь давсан байна. 


1195
  • С.Ганбаатар Оюу Толгойг барьцаалсан 4,2 тэрбум долларын өрийг тайлбарлаж өглөө (Бичлэг) Үзсэн   1280 2015-12-10
  • Rokit Bay-ийг гайхшруулж, нүдийг нь хужирлав Үзсэн   1794 2015-09-21
  • Эмоци продакшн шинэ уран бүтээл “Хайрласан болохоор” /Шинэ клип/ Үзсэн   1526 2016-09-20
  • С.Билэгт /Дэлхийд тэмүүлэгч/ 3-р шат Mongolian got talent Үзсэн   769 2018-11-19
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1530 2015-12-01
  • Iphone6 утсыг буцалж буй кока колатай хамт чанахад юу болов? Үзсэн   1243 2014-12-22
  • Махлаг моделиудын эрин үе /видео/ Үзсэн   820 2016-12-06
  • ДУУЧИН АНУ ӨӨРИЙН 5Н ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА. ТАНСАГ БАЙШИН БОЛОН ГЭР БҮЛТЭЙ НЬ ТАНИЛЦААРАЙ Үзсэн   1726 2018-07-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.