|

А.Хишигдалай: Монголд ганц бие залуухан ээж, Приус хоёроос их юм алга

Дуучин А.Хишигдалай гэхээр "Universe best song”-оос гараагаа эхлүүлж амжилт дагуулсан гэж түүний намтар эхэлдэг.

Саяхан дуучин С.Зоригттой тоглолтоо тун ч амжилттай хийсэн дуучин бүсгүйн зарим фэнүүд нь дараа том газар хийгээрэй хэмээн захисан байна. 

Тэрээр Оппозит хамтлагийн А.Гантулгатай хоёр жил үерхсэн бөгөөд урлагийн хүн эрт амьдрал зохиох хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

"Үерхэл гэдэг бол цаашид хамт байх ёстой хос мөн үү биш үү гэдгийг шийддэг цаг хугацаа гэж ойлгодог. Бид хамт байхдаа аз жаргалтай байсан, хамтдаа олон сайхан уран бүтээл гаргасан.

Монголд ганц бие залуухан ээж, Приус хоёроос их юм алга гэсэн үг хүртэл гарчээ. Залуус хуримаа хийчихээд хүүхэдтэй болох ёстой байтал хүүхэдтэй болчихоод хуримаа хийж чадалгүй салж байна. Дараа нь хариуцлагыг нь эмэгтэй хүн ганцаараа үүрдэг буруу тогтолцоо нийгэмд газар авч байна.

Уран бүтээлийн хувьд саяхан "Сайн уу амьдрал минь-2”-т найруулагч З.Батболдын урилгаар тоглосон. Хөдөөнөөс хот руу орж ирж байгаа гэнэн цагаан охины дүр байсан болохоор тоглоход хүндрэл гараагүй. Мэргэжлийн жүжигчдээс дутахгүй юм шүү гэсэн бодол минь намайг хурцалж байв. Сарын хугацаанд нойргүй, ер нь л "алуулсан дөө”” хэмээсэн юм.

Сошл ертөнцөд тун идэвхтэй дуучин бүсгүй инстаграмдаа 90 мянган дагагчтай бөгөөд таван жилийн хугацаанд хадгалсан 120 мянган дагагчтай фэйсбүүкээ хакердуулжээ. Харин шинэ хаяг нээгээд 80 мянгад хүрч байгаа гэнэ. 

Ингээд дуучин С.Зоригт, А.Хишигдалай нарын "Crocus Event Hall"-д өнгөрөгч 16-ны өдөр явагдсан "Хайртай хүндээ" тоглолтыг үзэж амжаагүй хүмүүст зориулаад тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 


У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

2180
  • DESANT - MARGAASH Үзсэн   1325 2018-08-11
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1019 2015-12-23
  • Ухаалаг нохойнуудын хөгжилтэй үзүүлбэр Үзсэн   2237 2014-07-29
  • Нохой үнэхээр үнэнч амьтан шүү... Үзсэн   2373 2014-07-28
  • "Pixels" албан ёсны трэйлерээ цацлаа Үзсэн   1477 2015-03-19
  • Бурхан минь энэ эмэгтэйд юу тохиолдох бол Үзсэн   16173 2014-08-01
  • Хэрхэн ДАРАА НЬ ТӨЛДӨГ ШАТАХУУНAA авах вэ? Үзсэн   755 2022-04-14
  • Аваргуудын лигийн шилдэг 10 гоолууд (2016-17) Үзсэн   1326 2017-09-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.