|

Мисс Н.Ану олон улсын томоохон тэмцээний ялагч боллоо

Загвар өмсөгч, мисс Н.Ану БНХАУ-д есдүгээр сарын 12-28-ны өдрүүдэд болсон "MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.  

Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай.

Тэмцээний дэд байранд Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байранд Беларусийн мисс Дарья Колейчик оржээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт орсон байна.

Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гардуулжээ.

Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг шалгаруулдаг.   Энэ удаагийн тэмцээний таван тивийн ялагчаар

Ази-Сингапур
Eвроп - Словак
Африк - Eгипет
Aмерик - Венесуэл
Номхон далайн арлууд - Шинэ Зеландын миссүүд шалгарчээ.

Түүнчлэн

Шилдэг үдшийн даашинзтай мисс -Филиппин
Эрхэмсэг мисс - Сьерра Леон
Сэтгэл татам мисс - Энэтхэг
Сайхан инээмсэглэлтэй мисс - Хятад
Хүнлэг мисс-Перу
Өгөөмөр мисс - Монгол
Авьяаслаг мисс - Шинэ Зеландийн мисүүд тодорлоо.



Тэрбээр өөрийн Фэйсбүүктээ:

"Миний мөрөөдөл биеллээ. Олон жил миний ард байсан ээж, эмээ хоёртоо үргэлж дэмждэг хайртай залуудаа, гэр бүлийнхэндээ, найз нартаа, хамт олондоо, Болормаа багшдаа, үргэлж сошиалаар дэмждэг монголчууддаа маш их баярлалаа. Миний хайртай бүх л даашинзыг уурласан @preciousfashionhouse-ийн хайртай эгч нартаа үнэхээрийн их баярлалаа. Үнэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг шүү. #DesignerAngia олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож түрүүлэх юм сан, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулах юм сан гэж ямар их хүсдэг, мөрөөддөг байсан гээч. мөрөөдлийн минь гүүр болж тусалж дэмжсэн Enzolo Turuu эгчдээ маш их баярлалаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантралгүй олон жил зүтгэсэн. Үр шимээ үзлээ. Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан байна. If you have a dream work on it, if it's in your heart then never give up!" гэжээ.

951
  • Путин, Хятадын тэргүүн хатагтай хоёрын бичлэг интернэтийг шуугиулж байна Үзсэн   3644 2014-11-11
  • Та төмсөө ингэж арилгаж байгаарай. Цаг хэмнэнэ Үзсэн   917 2016-10-17
  • OYU - HEVEEREE Үзсэн   732 2021-07-30
  • Энэ бол Монголын эмгэнэл (сэрэмжлүүлэг) Үзсэн   1958 2014-11-09
  • Гуравхан орцтой мөртлөө интернетийг гацааж байгаа бяслагтай бялуу Үзсэн   1397 2015-07-29
  • ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? - Тарвасыг хэрхэн ДӨРВӨЛЖИН хэлбэртэй ургуулах тухай Үзсэн   1914 2014-08-16
  • Чоно хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн иржээ Үзсэн   1667 2017-07-28
  • 50 саяын уналт - Мөнгөнбат, Цэрэнчимэд нар 1 сая төгрөг хожив Үзсэн   1687 2015-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.