|

Ирээдүйд хөгжмийг хэн бүтээх вэ?

Хүн VS Хиймэл оюун ухаан

Робот аль хэдийнэ хөгжим зохиогоод эхэлчихлээ гэж үү? Робот шиг биетэй биш ч, нэг угсаа гарвалтай хиймэл оюун ухаан үүнийг хийгээд эхэлжээ. Хоёрхон долоо хоногийн өмнө Sony компанийн Парис дахь Компьютерийн шинжлэх ухааны лаборатори хиймэл оюун ухааны зохиосон хоёр дууг интернэтэд байршуулав.


Энэхүү программ хангамжийн нэр нь Flow Machines нэртэй ба Daddy’s Car, Mr.Shadow нэртэй поп стилийн дуунууд шинээр төрөн гарчээ. Энэхүү машин нь дуу хөгжмийн асар том мэдээллийн санд шинжилгээ хийж, дараа нь аль нэг төрлийг сонгон хөгжмөө зохиодог байна. Жишээ нь, Daddy’s Car л гэхэд Beatles-ийн хөнгөн поп хөгжмийг санагдуулам болжээ. Гэвч гайхамшиг дан ганц хиймэл оюун ухаанаар бий болоогүй. Францын хөгжмийн зохиолч Бенуа Карре дууны үгийг бичиж, хөгжмийн найруулгыг хийсэн байна.

Хиймэл оюун ухаан хөгжим бүтээх зуурт зохиогчийн эрхтэй холбоотой хэд хэдэн асуудал ч гарч ирэх бололтой. Beatles шиг орчин үеийн хөгжмийн урлагт нөлөө үзүүлсэн хамтлагийн хөгжмийг өөр нэг хүн /хиймэл оюун ухаан ч тэр/ бүрэн хуулбарлахгүй юм аа гэхэд дуурайж болох эсэх нь маргаантай. Энэ асуудлыг шийдлээ гэхэд ядаж хөгжмийн зохиолчоос санаа аваагүй, цэвэр компьютер программчлалаар бүтсэн дуу хараахан гарах болоогүй нь хөгжмийн зохиолчдын санааг хамгийн түрүүнд амрааж байгаа болов уу.

Кинон дээр гардаг шиг хиймэл оюун ухаантай роботууд хүний эсрэг босоогүй цагт бид энэ технологийг ашиглахыг хүснэ. Тэр жишгээр ч хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо, тоглоом, санхүү, эмнэлэг зэрэг салбар бүрийнхэн л хиймэл оюун ухааны ашиг тусыг хүртэж буй.

Хөгжмийн ертөнцийн хувьд хиймэл оюун ухаантай аппликейшнүүд халуун сэдэв болж, тэдгээр нь энгийн иргэдэд хөгжим бүтээх боломжийг олгож байна. Ашиглахад хялбар, хамгийн сүүлийн үеийн Jukedeck апп-ыг танд танилцуулъя. Энэ бол орчин үеийн технологид суурилсан хиймэл оюун ухаан бөгөөд Кэмбрижийн их сургуулиас төрөн гарсан хөгжмийн зохиолч, найруулагч, инженер, эрдэмтдийн баг үүнийг зохиожээ. Уг систем нь аккорд аккордоор, нот нотоор хөгжим бичихэд суралцдаг тул Jukedeck ашиглан бүтээсэн ая бүхэн дахин давтагдашгүй болдог байна.

Программыг ашиглахад үнэ төлбөргүй ба хэдэн товч дараад, хэдхэн секунд хүлээхэд л видео, тоглоомондоо ашиглах шинэ аятай болно гэдэг гайхалтай хэрэг. Одоогийн байдлаар Jukedeck-ыг 169 орны иргэд ашиглаж, 500 мянган ая зохиогдсон үзүүлэлттэй байна. Сэтгүүлч миний бие ч бодитоор туршиж үзэхээр шийдлээ.

1-р алхам www.jukedeck.com руу нэвтрэх

2-р алхам Жанр /Би Chillout-ыг сонгосон/

3-р алхам Сэтгэл санааны байдал /Chillout товчийг дарахад надад меланхолик, өөдрөг гэсэн сонголт өгөв/

4-р алхам Хугацаа /Миний сонголт 1.30 мин/

Ингээд мэйл хаягаа бүртгүүлээд, I am not a Robot товчийг дарахад Jukedeck зөвхөн надад зориулж chillout хөгжим зохиож өглөө. Энэ бүхний дараа нийтлэлийнхээ гарчигт өгөх миний хариулт бол Хүн+Хиймэл оюун ухаан.

1093
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.