|

Ядуурлыг бууруулах төсөл нэрээр сүлжээний бизнес эрхэлж байна

Олон нийтийн сүлжээ, сошиал орчинд мэдээлэл түгээж, Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэртэй facebook группид гишүүдээ нэгтгэдэг G-TIME \golden time\ төсөл нь  нэгэн төрлийн сүлжээний бизнес юм байна. Сүлжээний бизнест мөнгөө алдсан, хулхидуулсан гэх гэмт хэрэг  хууль хяналтын байгууллагад олонтаа шалгуулж байсан цаг саяхан. Тэгвэл G-TIME гэх энэ төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж  хууль ёсны төсөл эсэхийг тодруулсан байна. Ингэхэд Казакстан улсад ийм үйл  ажиллагаа эрхэлдэг төв байдаггүй, уг сүлжээний бизнесийг ОХУ-ын иргэд  оруулсан ирсэн байх боломжтой талаар эх сурвалж мэдээлсэн байна.

Казакстаны ядуурлыг бууруулах төсөл\Kazakstanii yaduurliig buuruulah tusul\  нэртэй facebook групп нь өдгөө 100 мянга гаруй гишүүнтэй  болжээ. Тус группт сүлжээнд элсүүлэхийг уриалж,  өөр өөр мөнгөн дүнтэй хэдэн төрлийн хөтөлбөр санал болгодог аж.

 

Тус төсөлд нэгдсэн иргэдийн  хэлж буйгаар  дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх. Харин цагдаагийн байгууллагаас  эх үүсвэр, хөрөнгө оруулалт  тодорхойгүй, Монгол Улсад албан  ёсны зөвшөөрөлтэй, татвар төлж үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй сүлжээний бизнест  элсч хохирохгүй  байхыг анхааруулж байна. Иргэд дутуу мэдээлэл авч элссэнээс эдийн засгийн хохирол амссаныхаа дараа цагдаагийн байгууллагад ханддаг аж. Цаад эзэн нь тодорхойгүй, хохирол барагдуулах эзэн холбогдогчгүй энэ төрлийн бизнесийн хохирогчдын хэрэг олон сар жилээр шийдэгдээгүй тохиолдол ч байна.

 Б.Сондор

zuvsongolt.mn
 

1409
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.