|

Дөрвөн секундэд гайхамшиг бүтээсэн Дорны говийн хүү Б.Ууганхүү

 
 
 

Дорнын Говийн Анхны олимпийн медальт Болормаагийн Ууганхүү Дорноговь аймгийн Сайншанд хотод 1991 оны хоёрдугаар сарын 1-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод мэндэлжээ. Түүний анхны багш Я,Дорж бөгөөд бөхийн спортоор 2008 оноос хичээлж эхэлсэн юм. Б.Ууганхүү 2009 онд "Шонхор Олимп" сургуульд элсэн орж О.Болд-Эрдэнэ багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж байсан юм. 2008 онд Одсүрэнгийн Болд-Эрдэнэ багш нь түүнийг Ч.Базарсүрэн багштай уулзуулж өгсөн байна. Ч.Базарсүрэн тэр үед Паралимпийн Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Чоёндоржийн Базарсүрэн гэж Жүдо самбо бөхийн шигшээ багийн анхны тамирчин байсан ба Доржсүрэнгийн Сумъяа, Болормаагийн Ууганхүү гэсэн хоёр шавь нь Риогийн тэнгэрт Эх орныхоо далбааг өндөрт өргөсөн билээ. Б.Ууганхүүгийн хувьд жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн олимпийн эрхээ авсан бөгөөд "Инчён-2014” Азийн паралимпийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлж байсан. Тэрбээр жцү-жицүгийн "Гаруда” клубын тамирчин юм. "Зөвхөн Би гэж ярихаас илүү бид гэж ярьдаг" Б.Ууганхүү олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын гаргасан амжилтад хүрэхийн тулд багшийнхаа заасан бүхнийг хичээнгүйлэн сурч, өөрийгөө дайчлан зүтгэсээр энэ амжилтанд хүрсэн билээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчин Болормаагийн Ууганхүү хамгийн сайн хараатай буюу В3-т багтсан. В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд бөгөөд эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин өрсөлдсөн юм. Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч Японы Х.Макотод цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдсан.

Манай бөх Японы бөхтэй барилдахдаа эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө мэхэнд орон цэвэр ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лиг цэвэр хожсоноор хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Р.Ибрахимовтй таараад байсан юм. Өмнө ДАШТ-д түүнд ялагдаж байсан Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд шийдсэн мэхээ хийн дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн жүдогийн төрлөөс Монголын анхны, нийт төрлөөс хоёрдахь медальтан болсон билээ. Түүний өрсөлдөгч Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх юм.

Паралимпийн Жүдо бөхийн төрөлд Монголын анхны медальтан, Дорноговь аймгийн олимпийн анхны медальтанаа нутгийн зон олон нь хүндэтгэлтэйгээр угтан авч, амжилтыг нь өндрөөр үнэлэн, сэтгэлийн бэлгээ харамгүй мялаасан билээ.

Дорны говийн Ууган хүү
Догшин хутагтын сүншиглэсэн хүчтэн
Хайртай ээжийнхээ сэтгэлийн өргөл 
Хамаг Монголынхоо итгэл найдвар

Болормаагийн Ууганхүү
Боргил амьдралд сөхрөөгүй таньд 
Токиогийн олимпийн аварга болохыг хүсэн ерөөе

 

Ч.Амартүвшин



1084
  • Ука шүүгчийн багийн гал гарсан тулаан Үзсэн   1042 2018-04-03
  • Мөсөн уул интернэтийг донсолголоо Үзсэн   1969 2014-07-30
  • 29 дүгээр сургуулийн хашаанд хууль бус барилга баригдаж эхэлжээ Үзсэн   1195 2017-04-05
  • "Сүүлчийн шөнө" уран сайхны киноны анхны трэйлэр Үзсэн   2139 2014-10-04
  • "Хип хоп" морь Үзсэн   1309 2016-01-22
  • Зэвүүн яриа - Цэргийн албаа хааж яваад хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон Ж.Баярцогт оролцлоо Үзсэн   846 2019-02-12
  • Г.Атарбат, О.Батнасан I 3-р шат I Дугаар 4 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1246 2016-12-05
  • 100 Асуулт & 100 Хариулт - Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Үзсэн   1450 2015-05-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.