|

Албан тушаалын төлөө их түүхээ доромжлоод зогсож байх гэж

Ардчилсан намын даргын төлөө таван хүн өрсөлдөж байна. Сурталчилгааг хэвлэл мэдээллээр явуулахыг хориглосон учраас өрсөлдөөн далд хэлбэрээр өрнөж байгаа харагдав. Зарим нэр дэвшигчээ шоронд явуулж, зарим нь нэрээ татах тухай яригдаж байхад зарим нь нэгдүгээр хүнийг муулж, зарим нь эх түүхээ гутаан доромжилж байх жишээтэй. 

Уг нь улс орноо хөгжүүлэх, намын бодлогоо шинэчлэх, бугласан системийг задлах гээд л ярих, амлах зүйл олон л баймаар. Гэтэл хөршийнхөө хүүхнийг муулж суугаа авгай нар шиг л бие биенээ хэмлэцгээж байна. Саяхан тэдний өндөр боловсрол эзэмшсэн мундаг улс гэдгийг АН-ын албан ёсны цахим хуудаснаа мэдээлсэн байв.

 

Гэтэл ярьж хэлж байгаа зүйлс, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь өдрийн наранд хүүхдээ салхилуулж байгаа айлын авгай нар шиг л байх юм. Нэр дэвшигчид дундаа залуу, арлын оронд боловсрол эзэмшсэн, бас ч болоогүй Монгол Улсын Боловсролын салбарыг удирдаж байсан Л.Гантөмөрийн хувьд л гэхэд намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзах үеэр "Өгөөдэй хааныг архичин байсан” хэмээн доромжлоод зогсож байх нь тэр. АН-ын даргаар ажиллах гэж байгаа хүнд их түүхээ муулах, түүгээрээ өөрийгөө магтах шаардлага байсан уу. Эсвэл үүнээс өөр ярих зүйлгүй хүн үү? Тийм бол хорь гаруй жилийн түүхтэй улс төрийн манлай хүчнийг удирдах чадамжгүй нэгэн юм аа гэдгээ л батлан харуулж байна даа.

 

Цэнхэрхээн тэнгэртээ

цэцэн цэлмэг миний Ази
Түүхээн бүтээсэн

Түмнээ замчилсан
Цал буурал алдартнуудыг

Цагын саалтанд мартдаггүй юм

Хас төр нь уналаа ч

Хаадаан бид муулахгүй
Хальтирч гарсан алдааг нь

Харааж байхыг нь дуулаагүй

Анхны сумаар онох гэж европ шиг бид онгирохгүй
Алдаж байж онодог ёсыг бид андахгүй
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм... /Р.Чойном "Ази тивд би төрсөн” шүлгийн хэсгээс/

 


 

 

Үндэстэн агентлаг
1081
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.