|

МҮЭХ Засгийн газрын шийдвэрийг буруутгалаа

Энэ цаг үед УИХ-аар 2015 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Засгийн гараас өргөн мэдүүлсэн төсөлд цалин тэтгэвэрийг нэмэхгүй, нийгмийн халамжийн зарим хэсгийг танахаар оруулсан. Үүнийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо эсэргүүцэж 10 мянган эмч багш ажилтан албан хаагчид Чингисийн талбайд эсэргүүцлийн цуглаан хийж төрийн ордныг горооллоо. Тэд төрийн үйлчилгээний ажилтануудын цалин хөлсийг 60 –аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд суулгах, Эрүүл мэнд, боловсрол соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажлтаныг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нг удаагийн мөнгөн тэтгэмжийг өмнөх түвшингээс бууруулахгүй байх, Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг бууруулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм. Ийнхүү УИХ-аар хэлэлцүүлж байгаа төсвийн тодотголд тусгасан нийгмийн халамжаас хэмнэсэн таналтад МҮЭХ-ны гишүүд дэмжигчид дургүйцлээ илэрхийлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсвол Халамжийг танах Засгийн газрын энэ бодлого нь нэг талдаа хямралыг даван туулах бодлого бөгөөд нөгөө талдаа олон жил үргэлжилсэн төсвийн буруу төлөвлөлтийг эрүүлжүүлэхэд чиглэсэн алхам гэж үзэж байгаа юм. Засгийн газар нийгмийн халамж, урсгал зардлууд зарим хөрөнгө оруулалтаас зэргээс нэг наяд төгрөгийн таналт хийж байгаа нь төсвийн сахилга батыг дээшлүүлэх алхам гэж тайлбарлаж байгаа юм.
1503
  • Нисдэг загас барих ийм амархан Үзсэн   1663 2015-09-23
  • ТАНАЙД ХОНОЁ - ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ Н.БАЙГАЛМАА Үзсэн   1614 2018-06-11
  • Оросын бүжигчид Youtube-д сенсаци тарив Үзсэн   10223 2014-08-18
  • С.Эрдэнэцогт: Өөртэйгээ таарсан шоучин хэдэн нөхөдтэй дүрсгүйдэж явсан Үзсэн   1205 2015-06-24
  • Lil Thug E - Havar ft. Ideree Үзсэн   995 2019-02-21
  • АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр Үзсэн   1060 2018-09-18
  • “Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна Үзсэн   752 2021-04-06
  • Эрчүүдийн эмэгтэйлэг шинж хэтэрвэл ... /бичлэг/ Үзсэн   2181 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.