|

“Тэнгэрээс дээш гурван метр” киноны гуравдугаар анги үзэгчдийн хүртээл болно

Италийн нэрт зохиолч Федерико Моцциа анх 1992 онд "Тэнгэрээс дээш гурван метр” зохиолоо туурвисан нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, кино дэлгэцнээ мөнхөрсөн билээ. Үзэгчдийн хүлээлтийг дээд цэгт нь хүргэж чадсан тус киноны хоёрдугаар анги "I want you” 2012 онд мөн нээлтээ хийснээр хайр дурлалын сэдэвтэй уянгын кинонд дурлагчдыг байлдан дагуулж чадсан. Зохиолын эхний дэвтэр дэлхий даяар нэг сая 850 мянган хувь борлуулагдсан бол, "I want you" хоёр сая хувь худалдаалагджээ.
 
 

Тэгвэл зохиолч Федерико Моцциа 25 жилийн өмнө эхлүүлсэн тус зохиолынхоо сүүлчийн хэсэг болох "Three times you”-г бэлэн болгосноо оны өмнө зарлалаа. Зохиолч уг дэвтэр нь зохиолчийн төгсгөл болохыг мэдэгдсэн нь утга зохиол, кино урлаг сонирхогчдод сайхан мэдээ боллоо. Зохиол энэ оны дөрөвдүгээр сарын 27-оос эхлэн уншигчдын хүртээл болох юм.  
 
Зохиол зөвхөн уншигчдын гарт очихоос гадна "Three times you” нь "Тэнгэрээс дээш гурван метр” киноны үргэлжлэл гуравдугаар анги болох тухай мэдээ үзэгдчийн хувьд хамгийн том гэнэтийн бэлэг байж чадлаа. 
 

Тус киноны нэгдүгээр ангид Баби, Хачи хоёр бие биедээ дурлан, хамтдаа байхыг хүсдэг ч гэр бүлийн орчин, хүмүүжил, дотны найзаа алдсан зэрэг гадны нөлөөлүүд нь тэдний харилцаанд томоохон сорил болж, хоёр тийш болж буйгаар төгсдөг. Харин киноны хоёрдугаар анги болох "I want you”-д Хачи Жин гэх эмэгтэйтэй танилцан дотносох ба Баби өөр хүнтэй гэр бүл зохиохоор төлөвлөсөн байдаг. Хоёрдугаар ангид Хачи Бабитай бус, Жинтэй хамтдаа аз жаргалтай байгаагаар төгсдөг нь олон үзэгчийн хувьд санаанд оромгүй, заримыг нь гонсойлгосон төгсгөл болсон билээ.
 
 
 
Тэгвэл киноны гуравдугаар ангид тэр үеэс хойшхи зургаан жилийн дараах үйл явдал гарах аж. Сонирхолтой нь сүүлийн ангид Хачи, Баби хоёр дахин учрах ч өөр нэгэн эмэгтэй гарч ирэх гэнэ. Юутай ч энэ киног зохиолчид нь Хачи, Жин хоёроор төгсгөхийг хүсээгүй бололтой. Ямар төгсгөл хүлээж байгаа бол?
eagle.mn

 

 

2708
  • Battle Uranzaya 8 - Оннц дүмд Үзсэн   1103 2018-03-11
  • "Хүлээсийг тайл" - Camerton /шинэ клип/ Үзсэн   1189 2017-03-27
  • Монголын анхны 4DX кино театр Үзсэн   1408 2017-07-25
  • Tik Tok-ийн эргэн тойронд Үзсэн   892 2019-01-15
  • Пак Бо Гум, Тээяан нарын хамтарсан дуу цахим орчинд шуугиан тарьж байна Үзсэн   1056 2023-05-05
  • "Drum Stick" хамтлагийн бөмбөрийн шинэ уран бүтээл "Back to back" Үзсэн   1309 2016-11-15
  • "Сайн Муу Хэрцгий 2" МУСК Үзсэн   1993 2018-10-30
  • Өөх соруулах мэс ажилбарыг ингэж хийдэг Үзсэн   1369 2017-05-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.