|

А.Сүхбат: “За Батзориг оо, чи бид 2 дундуур тунахын зовлонгоос саллаа”

 

Улсын Дархан Аварга А.Сүхбат, Улсын Заан Ч.Батзориг нар 1997, 1998, 1999 онд 3-н жил дараалан төрийн наадмын 5-ын даваанд тунасан бөхчүүд.

А.Сүхбат 2000 онд Улсад түрүүлчихээд Ч.Батзоригтой уулзахдаа "За Батзориг оо, чи бид 2 дундуур тунахын зовлонгоос саллаа. Миний хөгшин сайхан барилдаж санасан цолондоо хүрээрэй. Хөгшин чинь ч гэсэн цолоо ахиулж Аварга гэдэг цолонд хүрэхийг хичээе” гэсэн гэдэг.

Тэгээд яг нэг жилийн дараа хоёулаа нэг өдөр цолоо ахиулцгаасан байдаг. "Жижиг” аварга эр хүний уужим ухаантай болохоо нотолж, дөрөв дэхээ барилдаагүй. Тэрбээр ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадмын наймын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, шинээр зааны болзол хангасан Д.Бумбаяр, О.Одгэрэл, Ч.Батзориг нараас ам авах болсон. Давж сурснаараа Ховдын бөхийг амалж болох байсан ч нэгэн үед барилдаж яваа хүчтэнийхээ замд дөрвөн жил дараалан хөндөлсөхийг хүсэлгүй, О.Одгэрэлийг амалж байв. Хүний чин сэтгэлээс гарсан ерөөлтэй сайхан үгэнд мөн ч их хүч, хүсэл багтаж байдгийн нэгэн илрэл юмдаа.

Сайхан хүчтэнүүд маань өнөөдөр залгамж халаагаа бэлдэж байгаа билээ.

 

1463
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.