|

Сурагчид хонхны баяраа "Лимузинг", "G glass" түрээслэн тэмдэглэж байна

Их, дээд сургуулиудын хонхны баяр өндөрлж, дунд сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа эцэг эхийнхээ хөрөнгө чинээ, эд баялгаар өрсөлдөн тэмдэглэж байна. Үүний тод жишээ нь, нэгэн лицей сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн хонхны баяраа тэмдэглэж байгаа бичлэг сошиал орчинд тарж олны гайхшрал, бухимдлыг төрүүлэв.

Уг бичлэгт сурагчид улсдаа цөөн тооны байдаг, хамгийн өндөр үнэтэй "Limuzin”, "G glass” зэрэг тансаг зэрэглэлийн автомашинуудыг түрээслэн, цуваагаар сургуулийнхаа хонхны баярт ирж буй бичлэг юм.

Энэ хавар хонхны баяраа тэмдэглэн амралтын газар ангиараа архидан согтуурч, нэг охин харамсалтайгаар нас барсан талаар бид сурвалжлан хүргэж байсан. Мөн хонхны баяр болохтой холбогдуулан хулгай болон гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ихэсдэг хэмээн албаныхан мэдээлж буй юм.

Энэ мэтчилэн эцэг эхчүүд сургуулиа төгсөж, хонхны баяраа тэмдэглэх хүүхдээ амь нас болон эрүүл мэндээр нь хохироох тохиолдол гарсаар байна. Зарим сургуулийн төгсөлтийн баяраар хэт үнэтэй тансаг зэрэглэлийн ресторан, амралтад амарч тэмдэглэдэг жишигт хэдийнэ мода болсон гэлтэй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэг хүүхдээс ангийн багш, сургууль, тэнхимд гарын бэлэг дурсгалын зүйл өгөх мөнгө, сургуулийн хонхны баярын үйл ажиллагааны зардал, ресторан болон амралтын газар амрах мөнгө, хоол унааны мөнгө, монтаж, дүрс бичлэгийн хөлсний мөнгө зэрэг хэдэн зуун мянган төгрөг зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаанд зарцуулдаг аж.

Энэхүү зардлыг дийлэнх эцэг эх төлөх чадваргүй байдаг хэдий ч хүүхдээ бусдаас дутаахгүйн тулд зээл авч, хонхны баярыг нь тансаг тэмдэглэн өнгөрүүлэх мөнгийг нь өгдөг нь нууц биш. Ийнхүү сурагчид нэг өдөр баярлан өнгөрүүлэхийн тулд өмссөн хувцас, унасан машинаараа өрсөлдөн, эрдмийн баярыг цэнгэж наргиж өнгөрүүлснийхээ төлөө их хэмжээний зардал гаргадаг байна.

Энэ асуудлыг цэгцлэх үүднээс "Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны "Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмж гаргасан байдаг.

 


 

Энэхүү зөвлөмж сургуулийн "Эрдмийн баяр”-ыг хот, дүүргийнхээ түүх соёлыг сурталчлах, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чиглэжээ.

Төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлсэн байдаг.

Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи согтууруулах хэрэглүүлэхгүй байх сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах гэх мэтчилэн тодорхой зааж өгчээ.

Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байгаа аж. Харин энэ хичээлийн жилд бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 48,371 сурагцагч төгсөж байгаа аж.

У.УРАНЦЭЦЭГ

 

Эх сурвалж: Medee.MN

1811
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.