|

Тушаал биелүүлсэнгүй хэмээн дүлий хүнийг цагдаа нар буудан хөнөөжээ

Оклахомад цагдаа нар өөрсдийнх нь командыг биелүүлсэнгүй хэмээн нэгэн хүнийг буудан хөнөөсөн байна. Харин тэдний буудсан хүн сонсголгүй дүлий байсан нь хожим тодорсон аж.

 

Уг хэргийн гэрч болох хөршүүд нь хэв журам сахиулагчдыг анхааруулах гэж оролдоод дийлээгүй юм байна. Тэд уг хүнийг таг дүлий гэдгийг цагдаагийнханд хашгиран мэдэгдсэн боловч нөгөөдүүл нь огт тоогоогүй гэнэ.

 

Хэв журам сахиулагчид гэмт этгээдүүд сууж явсан байж болзошгүй нэгэн машиныг хайж явжээ. Ингээд Оклахома хотын зүүн өмнө хэсэг дэх нэгэн гудамжинд дүрсэлсэн машинтай төстэйг олсон байна.

 

Уг машины дэргэд гартаа саваа барьсан нэгэн эр зогсож байжээ. Тэр хүн цагдаагийнханд сэжигтэй санагдсан бөгөөд тэдний хэлсэн тушаалыг огт биелүүлэхгүй байсан аж. Иймд цагдаа нар түүн рүү гал нээсэн гэнэ.

 

Амь үрэгдсэн эр латин америк хүн байсан бөгөөд төлөв түвшин, ажилсаг нэгэн байсан тухай хөршүүд нь батлан өгүүлжээ. Сонсголгүй дүлий хүнийг буудан хөнөөсөн цагдаагийн офицер ажлаасаа халагдсан бөгөөд мөрдөн шалгагдаж байгаа аж.  

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1029
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.